11 сарын 21 (Лхагва)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт -7oC (Үүл багаснa)
Дархан -6oC (Үүл багаснa)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Aspire Mining: “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийн ТЭЗҮ-ийг 2018 онд боловсруулж дуусна

2018-04-24
Aspire Mining: “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийн ТЭЗҮ-ийг 2018 онд боловсруулж дуусна
“Aspire Mining” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжаагаар 20 хувиар өсөж, 0.012 австрали доллар болсон байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Поулл "Pro-Active-Investors"-т өгсөн ярилцлагынхаа үеэр “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийн ТЭЗҮ-ийг энэ оны дундуур дуусгаж, улмаар ирэх онд олборлолт хийж эхлэхээр төлөвлөж байгаа талаар дурджээ. “Aspire Mining” компанийн хувьд эрдэс бүтээгдэхүүнээ ОХУ болон БНХАУ-ын зах зээлд гаргахад дэмжлэг болох дэд бүтцийн нөхцөл бүрдэхэд ойрхон байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр төмөр зам, дэд бүтэц болон хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн хэд хэдэн баримт бичиг, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
 
Мөн Эрдэнэт- Овоот чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тавдугаар сард багтаан боловсруулж дуусах зэргээр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талд БНХАУ-ын “China Gezhouba Group”-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv