09 сарын 19 (Лхагва)
Улаанбаатар 14oC (Бага зэргийн хур тунадас)
Эрдэнэт 4oC (Хур тунадас)
Дархан 9oC (Хур тунадас)
Багануур 18oC (Үүлшинэ)
Ханбогд 25oC (Үүлшинэ)

“Terracom” компани I улиралд “Blair Athol” ордоос 374.6 мянган тонн нүүрс олборложээ

2018-07-04
“Terracom” компани I улиралд “Blair Athol” ордоос 374.6 мянган тонн нүүрс олборложээ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Terracom” компани үйл ажиллагааны тайлангаа шинэчилсэн байна. Австрали  дахь “Blair Athol” уурхайн нүүрсний борлуулалт 3-6 дугаар сард 374.6 мянган тонн болсон нь таамгаас 16 хувиар бага дүн болжээ. Харин борлуулсан нүүрсний дундаж ханш нь нэг тонн тутамд 102 австрали доллар болсон нь шинжээчдийн таамагтай дүйцсэн байна.
Харин есдүгээр сард дуусах улиралд “Terracom” компани энэ уурхайгаас 583 мянган тонн нүүрсийг нэг тонн тутмыг нь 94 ам.доллараар борлуулахаар гэрээ байгуулсан гэдгээ мэдэгдлээ. “Terracom”-ийн хувьд Монголд Өмнөговь аймгийн нутагт байрлах Баруун Ноён Уул ордод олборлолт хийж байгаа аж.
 
Тус компанийн хувьцааны ханш мягмар гарагт Австралийн Хөрөнгийн биржид 0.4 австрали доллар боллоо.
 
ЭХ СУРВАЛЖ: bloombergtv