10 сарын 17 (Пүрэв)
Улаанбаатар 10oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 13oC (Үүлшинэ)
Дархан 13oC (Үүлшинэ)
Багануур 9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 17oC (Багавтар үүлтэй)

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАЙГУУЛСАН 436 ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

2019-04-23
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАЙГУУЛСАН 436 ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээг iltodgeree.mn сайт дээр нээлттэй тавилаа.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба, Олон улсын санхүүгийн байгууллага хамтран хоёр жилийн турш энэхүү төслийг хэрэгжүүлж, дууссанаа танилцуулсан юм. Гэрээнүүдийг төрлийн харвал орд ашиглах гэрээ, Нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, Газар ашиглах гэрээ, Ус ашиглах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ зэрэг нийт 14 төрөл байгаа аж.

Аймгуудаар нь харвал Дорноговь аймагт 52, Өмнөговь аймагт 28 гэрээ бүртгэгджээ. Харин Улаанбаатарт 39 гэрээ бүртгэлтэй байгаа нь хамгийн олонд тооцогдож байна.

Ийнхүү гэрээнүүдийг ил тод болгосноор эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлыг зөрчлийг бууруулах ач холбогдолтой гэж Нээлттэй нийгэм форум үзэж байна.