06 сарын 18 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Үүл багаснa)
Эрдэнэт 26oC (Бага зэргийн бороо)
Дархан 28oC (Үүлшинэ)
Багануур 25oC (Үүл багаснa)
Ханбогд 32oC (Багавтар үүлтэй)

“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 55 ХУВИАР ӨСЛӨӨ

2019-04-23
“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 55 ХУВИАР ӨСЛӨӨ

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн нүүрсний борлуулалт өссөн байна. Тус компани I улиралд 999.6 мянган тонн угаасан коксжих нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар өсжээ.

Харин өмнөх улиралтай харьцуулахад үл ялиг буюу хоёр хувиар буурсан байна. Нүүрсний олборлолт нь 1.8 сая тонн болсон нь жилийн өмнөхөөс нэг хувиар, өмнөх улирлаас 48 хувиар буурсан талаар үйл ажиллагааны тайландаа дурджээ.

Ухаа худаг, Баруун наран ордоос олборлолт хийж буй “Mongolian Mining Corporation”-ийн хувьд санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахаар зорьж байгаа аж. Тус компани энэ сард 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бонд гаргасан юм. Эндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө 194.9 болон 412.5 сая ам.долларын үнэт цаасныхаа тодорхой хэсгийг эргүүлэн худалдаж авахад зарцуулж байгаа талаар тус компани мэдээллээ.