06 сарын 18 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Үүл багаснa)
Эрдэнэт 26oC (Бага зэргийн бороо)
Дархан 28oC (Үүлшинэ)
Багануур 25oC (Үүл багаснa)
Ханбогд 32oC (Багавтар үүлтэй)

I УЛИРАЛД ИРЭЭДҮЙН ӨВ САНД 255.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРЧЭЭ

2019-04-23
I УЛИРАЛД ИРЭЭДҮЙН ӨВ САНД 255.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРЧЭЭ

2019 оны эхний улирлын байдлаар төсвийн Ирээдүйн өв санд 255.9 тэрбум төгрөгийн орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 118.3 хувиар өссөн үзүүлэлт гэж Сангийн яам мэдээллээ

Энэ оны төсөвт Ирээдүйн өв санд нэг их наяд 69 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байна. Үүнээс Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг барагдуулснаар Ирээдүйн өв санд 550 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаж үлдэхээр байгаа юм.

Төсөв батлах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ирээдүйн өв санд хуримтлагдах мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. 2030 оноос цаашаа энэ мөнгийг эргэлдүүлээд олсон мөнгөнөөсөө зарцуулах логиктой хууль. Газрын доорх баялгаа мөнгөн хөрөнгө болгож байршуулаад, эргэлдүүлнэ гэсэн гол агуулгатай" гэж тайлбарлаж байв.

Харин Олон Улсын Валютын Сангийн зүгээс уул уурхайн орлогыг хуримтлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер

Бүтцээр нь авч үзвэл Ирээдүйн өв санд хуримтлуулах орлогын 70 гаруй хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байна. Харин үлдсэн 30 орчим хувийг нь уул уурхайн салбарт ажиллаж буй Төрийн өмчит компаниудын хувьцааны ногдол ашиг бүрдүүлэхээр байгаа юм.