06 сарын 18 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Үүл багаснa)
Эрдэнэт 26oC (Бага зэргийн бороо)
Дархан 28oC (Үүлшинэ)
Багануур 25oC (Үүл багаснa)
Ханбогд 32oC (Багавтар үүлтэй)

НИЙСЛЭЛД АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ 234 БАРИЛГА БАЙНА

2019-04-24
НИЙСЛЭЛД АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ 234 БАРИЛГА БАЙНА

Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны 234 барилгын ашиглалтыг хориглосон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдээллээ.

Баянгол, Баянзүрх, Хан-Уул зэрэг зургаан дүүргийн 145 барилгыг буулган, дахин төлөвлөж , барилгажуулахаар болсон бөгөөд эдгээр барилгуудаас 77 барилгыг шинээр барьж байна

Үүнээс өмнө буюу өнөөг хүртэл 875 айлын есөн орон сууц ашиглалтад оруулаад байгааг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлсэн юм. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй бусад 58 барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Хэдий тийм боловч хотын төвөөс зайтай, байршил муутай, инженерийн дэд бүтцийн хүрэлцээ хангамж муу зэрэг шалтгааны улмаас аж ахуйн нэгж байгууллагаас одоо хүртэл төсөл хэрэгжүүлэх санал ирээгүй байгаа ажээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 58 барилгад амьдарч байгаа 1666 өрхийн 6000 гаруй иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, барилгыг буулган шинээр барих ажлыг цаг алдалгүй зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар мэдээллээ. Үүнд 110.95 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч 2019 оны төсөвт тусгагдаагүй байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам 2016 онд батлагдаж байжээ.