08 сарын 20 (Мягмар)
Улаанбаатар 18oC (Бага зэргийн бороо)
Эрдэнэт 19oC (Бага зэргийн бороо)
Дархан 19oC (Бага зэргийн бороо)
Багануур 16oC (Үүлшинэ)
Ханбогд 27oC (Үүлшинэ)

III САРД БНХАУ МОНГОЛООС АНХ УДАА ХАМГИЙН ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУЮУ 3.3 САЯ ТОНН КОКСЖИХ НҮҮРС ИМПОРТЛОВ

2019-04-26
III САРД БНХАУ МОНГОЛООС АНХ УДАА ХАМГИЙН ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУЮУ 3.3 САЯ ТОНН КОКСЖИХ НҮҮРС ИМПОРТЛОВ

Гуравдугаар сард БНХАУ Монгол Улсаас анх удаа 3.3 сая тонн буюу хамгийн их хэмжээгээр коксжих нүүрс худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн дүн болж байгаа юм.Дурдсан хугацаанд Австралиас 2.2 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Ингэснээр БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр Монгол Улс Австралийг давж гараад байна.

Дараагийн нэгэн томоохон нийлүүлэгч болох ОХУ гуравдугаар сард БНХАУ-д 417 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100 гаруй хувиар өссөн дүн болж байна.

БНХАУ Австралиас импортолж буй коксжих нүүрсний гаалийн бүрдүүлэлт хийх үйл явцыг саатуулсан бөгөөд үүний улмаас хоёрдугаар сард энэ төрлийн нүүрсний импорт огцом буурчээ. Харин гуравдугаар сард эргэн сэргээд байна. 6.1 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 53 хувиар өссөн дүн юм.

Эх сурвалж www.Bloombergtv.mn