10 сарын 17 (Пүрэв)
Улаанбаатар 10oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 13oC (Үүлшинэ)
Дархан 13oC (Үүлшинэ)
Багануур 9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 17oC (Багавтар үүлтэй)

“IPHONE”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 17 ХУВИАР БУУРАВ

2019-05-01
“IPHONE”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ӨМНӨХ ОНООС 17 ХУВИАР БУУРАВ

“Apple” компанийн орлого гуравдугаар сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн жилийн II улиралд таван хувиар буурч, 58 тэрбум ам.доллар боллоо. Ашиг нь II улиралд 26 хувиар буурч, 11.6 тэрбум ам.доллар болсон байна.

“iPhone”-ийн гол зах зээл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, ухаалаг гар утасны зах зээлд өрсөлдөгч нар илүү хямд бүтээгдэхүүн санал болгож байгаа, мөн хүмүүс гар утсаа илүү урт хугацаанд барих болсон нь “Apple”-ийн хувьд сорилт болж байгаа аж. Тиймээс “Apple” компани “iPhone”-ийн үнийг бууруулахаа мэдэгдэж байсан юм. Ингэснээр борлуулалт нэмэгдэнэ гэж тус компанийн удирдлагууд тооцоолсон байна.

Санхүүгийн жилийн III улиралд “Apple”-ийн орлого 52.5 тэрбум ам.доллар хүрч буурна гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолсон байна.