12 сарын 13 (Баасан)
Улаанбаатар -8oC (Үүлшинэ)
Эрдэнэт -6oC (Багавтар үүлтэй)
Дархан -8oC (Багавтар үүлтэй)
Багануур -11oC (Үүлшинэ)
Ханбогд 0oC (Багавтар үүлтэй)

Гүний уурхайд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарна

2019-05-01
Гүний уурхайд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарна

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, “Оюутолгой” компани баасан гарагт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг хоёр жил хэрэгжүүлэх бөгөөд талууд уул уурхай, тэр дундаа гүний уурхайд ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх гэнэ.

Тухайлбал, уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, уул уурхайн геотехникийн магистрын хөтөлбөр боловсруулж, магадлан итгэмжлүүлэх, энэ чиглэлээр багш бэлтгэх, мэргэшүүлэх, сургалтын материаллаг баазыг (сурах бичиг, гарын авлага, лаборатори, багаж, тоног төхөөрөмж зэрэг) бэхжүүлэх нь.

Гүний уурхайд ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх, олон улсын сургалтын байгууллагуудын сайн туршлагыг судлан, нэвтрүүлэхэд “Оюутолгой” зөвлөх үйлчилгээгээр дамжуулан туслах аж. Мөн орчин үеийн шинэ технологи, дижитал сургалтын арга барилыг судлан, нэвтрүүлэхэд анхаарах юм байна.