06 сарын 18 (Мягмар)
Улаанбаатар 25oC (Үүл багаснa)
Эрдэнэт 26oC (Бага зэргийн бороо)
Дархан 28oC (Үүлшинэ)
Багануур 25oC (Үүл багаснa)
Ханбогд 32oC (Багавтар үүлтэй)

УВС АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

2019-05-06
УВС АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Өвчтөн 27 настай малчин юм байна. Нохойд хазуулсан тарвагыг гэртээ аваачиж өвчсөнөөр тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй байгаа талаар онцоллоо. Тэрбээр аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Үүнээс өмнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд нэг гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар өвдөж нас барсан хэрэг гарсан юм. Тиймээс тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллага зөвлөлөө.