04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Энэтхэгт зориулан С-400 пуужингаас хамгаалах систем үйлдвэрлэж эхэлжээ

2020-02-04
Энэтхэгт зориулан С-400 пуужингаас хамгаалах систем үйлдвэрлэж эхэлжээ

ОХУ Энэтхэгийн нэртэй С-400 пуужингаас хамгаалах багц системийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Ингэснээр тэд АНУ-ын дарамт шахалтаас үл хамааран 2018 оны хэлэлцээрээр амласан амлалтдаа нэг алхам ойртлоо. "Алмаз-Антей концерн Энэтхэгт зориулан үйлдвэрлэж эхэллээ. Мөн ОХУ-ын зүгээс С-400 системийг гэрээнд заасан хугацаандаа Энэтхэгт нийлүүлнэ. Энэтхэгт системийг ажиллуулах талаар сургалт аль хэдийн эхэлсэн" хэмээн ОХУ-ын худалдаа, үйлдвэрийн сайд Денис Мантуров ярьжээ.

2018 онд Нью Дели, Москва хоёр 5.43 тэрбум доллараар таван С-400 худалдаж авах гэрээнд гарын үсэг зуралцсан бөгөөд хоёр тал төлбөр болон бусад амлалтаа бүрэн биелүүлж дуусч байна. Харин АНУ хэлэлцээрийг болиулах гэж хоёр улсын харилцаанд сэв суулгана, эдийн засгийн хориг тавина гэх мэтээр сүрдүүлж байсан гэнэ. Гэвч Нью Дели сүрдүүлгийг үл харгалзан бие дааж худалдаагаа үргэлжлүүлжээ.

Мөн Турк ч гэсэн С-400 систем худалдан авахаар төлөвлөж байгааг АНУ буруушааж, Анкараг F-35 хамтарсан хөтөлбөрөөс хасна, С-400 нь бөмбөгдөгч онгоцноос сайн хамгаалахгүй, НАТО-ийн бусад батлан хамгаалах системтэй нийцэхгүй гэхчлэн дарамт шахалт үзүүлж байгаа билээ. Гэсэн ч Турк Энэтхэгийн адил худалдан авалтаасаа татгалзах шинжгүй байна.

С-400 нь ОХУ-ын экспортлодог, дайсны пуужин болон онгоцноос холын зайд хамгийн найдвартай хамгаалдаг систем юм.

ЭХ СУРВАЛЖ: RT.COM

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх