04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа

2020-02-06
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа

Авлигатай тэмцэх газраас жил бүр шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, үнэлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилгыг өрнүүлэх эрмэлзлийг бий болгох зорилгоор төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг судлан гаргадаг.

Шударга байдлын үнэлгээг тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ зэрэг нийт 62 дэд үзүүлэлтэд тулгуурлан төрийн 62 байгууллага “ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ-2019” судалгаанд хамрагдсан байна.

Тус судалгаагаар Архивын ерөнхий газар нь нийт үнэлгээгээр 79.2% буюу эхний 10 байгууллага, Гадаад шударга байдлын үнэлгээ буюу авлигын индекс, ил тод, хариуцлагатай байдлын индексээр 82.1% буюу эхний 5 байгууллагын нэгдүгээрт орсон байна. Үүнийг 2018 оны шударга байдлын үнэлгээтэй харьцуулахад нийт үнэлгээ 13.1, гадаад шударга байдлын үнэлгээ 24.9-иар тус тус өссөн эерэг дүнтэй байна.