04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Оюутолгойн гүний уурхайн зардлыг 2020 оны хоёрдугаар хагаст эцэслэн ТООЦНО

2020-02-12
Оюутолгойн гүний уурхайн зардлыг 2020 оны хоёрдугаар хагаст эцэслэн ТООЦНО

УИХ-аас  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг батлаад гурав дахь сарынхаа нүүрийг үзэж буй билээ. Тэгвэл “Оюу толгой” компани  2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулахдаа компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан гэж тодотгож байна.

Монгол Улсын эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө арван тэрбум ам.доллар давлаа гэж компанийн зүгээс онцоллоо.

2019 оны арванхоёрдугаар  сарын 31-ний байдлаар “Оюу толгой”-н 13800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байна.  

“Оюу толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний компанид төлжээ.

Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгана

Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг Үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргана.

Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1,607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн гэв.

Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж буй гэсэн байна.

Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй байна.

Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурчээ 

Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11 хувиар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан гэж байна.

Өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125,000–155,000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүлжээ. Мөн 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180,000– 220,000 унцыг үйлдвэрлэх төлөвлөгөө нь давж биелсэн байна. 40,777,225 тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ.

Мэдээний сэтгэгдэл


Зочин -(195.154.183.56)

2020-03-30

viagra addict viagra doses viagra without a doctor prescription thomas drugs-generic viagra mom viagra accident is viagra good for men s prostate health buy viagra superfoods aruba how long does viagra last viagra sin receta cousin taking care of viagra cock https://pharm-usa-official.com - how does viagra work https://proide.org.br/o-solteiro-e-o-proposito-eterno-de-deus/?unapproved=7524&moderation-hash=84891b850dca5ea243590a49fc5c58d3#comment-7524 http://hjfbbs.com/space-uid-184621.html https://jpn.itlibra.com/article?id=20758 http://5460.poem100.cn/home.php?mod=space&uid=115909 http://johnmcevoy.net/sunday-funday-2/?unapproved=3633959&moderation-hash=30729ab1bbf92267c640de8f286944b8#comment-3633959

Зочин -(195.154.183.56)

2020-04-05

generic viagra without a doctor prescription sildenafil vs viagra viagra pills cousin taking care of viagra cock sophia viagra nude viagra boner mom does viagra show up in probation urine test how long does viagra last mom son viagra cialis viagra interaction https://viagrnetwork.com/# - generic viagra 100mg

Зочин -(195.154.183.56)

14 цагийн өмнө

quick loan home loans quick loans payment center quick loans quick payday loans quick and easy loans online quick loans in south carolina quick cash loans scam quick loans faxless quick payday loans safe quick loans

Зочин -(195.154.183.56)

12 цагийн өмнө

quick loans no credit check near me online quick cash loans quick loan quick online payday loans quick loans home quick loans deposit same day quick loans quick loan quick pay payday loans new york state bad credit loans quick approval

Сэтгэгдэл үлдээх