04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Нүүрсний борлуулалт 245.6 тэрбум төгрөгөөр буурав

2020-02-17
Нүүрсний борлуулалт 245.6 тэрбум төгрөгөөр буурав

Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 732.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 219 тэрбум төгрөгөөр буурчээ. Өмнөд хөршид короновирус гарсантай холбоотойгоор Засгийн газраас ирэх гуравдугаар сарын хоёрныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хаах шийдвэрийг гаргасан. Ийнхүү нүүрсний компаниуд экспортоо зогсоосоноо ээлж дараалан мэдэгдээд байгаа юм. Манай улс өнгөрсөн оны мөн үед 169.2 сая ам.долларын 2.1 сая тонн чулуун нүүрс  экспортод гарсан байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 33.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 191.9 мянган тонноор тус тус их байжээ. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сард манай улсын нүүрс олборлолт өмнөх оны мөн үеэс 183.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Түүнчлэн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеэс 245.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Харин газрын тос олборлолт 18.1 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 17.4 тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 452.0 сая төгрөгөөр тус тус буурчээ. Мөн газрын тос олборлолтын салбарын борлуулалт 25.2 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 253.0 тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолтын салбарын борлуулалт 542.6 сая төгрөгөөр тус тус буурав.