04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Монгол Улсад “Газпром”-ийн охин компани байгуулна

2020-02-19
Монгол Улсад “Газпром”-ийн охин компани байгуулна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга, Захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллер-тэй уулзсан байна. Уулзалтын үеэр А.Б.Миллер ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах,  урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг урагшлуулах үүднээс эхний ээлжид Монгол Улсад “Газпром” НХН-ийн охин компани байгуулах боломжийг судалж байгааг мэдэгдлээ.

Элчин сайд Д.Даваа худалдаа, эдийн засгийн харилцааг бодитоор өргөжүүлэн хөгжүүлэхэд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төсөл нь чухал болохыг онцолсон байна.Мөн түүнчлэн байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх