07 сарын 15 (Лхагва)
Улаанбаатар 29oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Багануур 28oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Ханбогд 36oC (Үүлшинэ)

Тавантолгойн бүлэг ордод метан хийн хайгуул эхлүүлнэ

2020-02-20
Тавантолгойн бүлэг ордод метан хийн хайгуул эхлүүлнэ

 “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр, уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.  

 “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох найман цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Таван толгой” ХХК-д хүлээлгэн өгчээ. Энэ нь Таван толгойн бүлэг ордын нүүрс хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ч хэмнэлттэй, хөрөнгө мөнгө хэмнэх чухал ач холбогдолтой юм байна. “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Бид Тавантолгойн бүлэг ордын метан хийн хайгуул хийж эхлэх гэж байна. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дараагийн шатны ажил болох бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажлаа эхлүүлсэн. Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй анхны төрийн өмчийн компани болно” гэв.

            Дашрамд дурдахад, ““Эрдэнэс Метан” ХХК нь 2019 онд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэж, нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий 8-н цооног өрөмдөж, эрлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эрлийн ажлын үр дүнгийн тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газрын Техникийн зөвлөлөөр дүгнүүлсэн бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, хайгуулын ажлыг эхлүүлэх юм.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх