04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Нүүрсний экспортын чиглэлээр БНХАУ-тай хэлцэл хийх асуудлыг Засгийн газарт танилцууллаа

2020-02-20
Нүүрсний экспортын чиглэлээр БНХАУ-тай хэлцэл хийх асуудлыг Засгийн газарт танилцууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбар өгөв. Тэрбээр экспорт, импортын барааны гаалийн татварын төлөх хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг өнөөдөр Засгийн газар гаргасан хэмээлээ. Цаашид зургадугаар сарын 1-н хүртэл татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төслийг боловсруулж УИХ-ын чуулган нээсний дараа өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хятад улсад баярын амралтын дараах хяналт шалгалт чангарч, аж үйлдвэрийн салбар бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа тул Хятадын талтай нүүрс, нефть бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хэлцэл хийш шаардлагатай байгаа талаар Засгийн газарт танилцуулсан хэмээв. 

Төсвийн тодотголын талаар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийг тодотгох нөхцөл байдлууд бүрдээгүй учир тодотгох шаардлагагүй, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн төсвийн хүрээнд зохицуулалт хийгээд явах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв. 

Түүнээс хэлснээр өнөөдрийн байдлаар төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 202.7 тэрбум төгрөгөөр бага төвлөрөөд байна. Энэ байдал удаан үргэлжилбэл энэ онд нэг их наяд төгрөгийн орлого дутах магадлалтай байгаа аж.