04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Төрийн өмчийг эзгүйдүүлэх бодлого хэрэгжээд байна уу

2020-03-04
Төрийн өмчийг эзгүйдүүлэх бодлого хэрэгжээд байна уу

Төрийн өмчийн хороог 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж, зарим хэсгийг Сангийн яамны мэдэлд өгч байсан. Гэтэл энэ нь цаад утгаараа төрийн өмчийг эзгүйдүүлж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэсэн улстөрчдийн увайгүй үйлдэл болох нь батлагдсан. Учир нь тухайн үед УИХ-ын сонгуулийн шуугиантай зэрэгцэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ХХБ-ны мэдэлд “өгчихсөн” уншигчид байсныг санаж байгаа биз ээ.

Тэгвэл энэ удаад ч ялгаа тун багатай байна. Дээрх үйл явцаас хойно Монгол Улсын төрийн өмч хийгээд төрийн өмчийн оролцоот байгууллагуудыг нэгтгэн “баздаг” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраа дахин байгуулсан. Төр өмчөө мэдэлдээ авмагц менежментийн хувьд шинэлчлэл хийгээд төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь ашигтай ажилласан байдаг. Тодруулбал, дээрх байгууллагууд 7.1 их наяд төгрөгийн орлого олж, 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэн, 880 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. Ердөө эндээс харахад л их эрх мэдлийн зэрэгцээ чадвартай, зангарагтай байж чадвал аж ахуйн нэгжүүд нь ашигтай ажиллахад ядах юмгүй гэдгийг тэр жил харуулсан.

Харин одоо бол улстөрийн “шахаа”-гаар томилогдсон, дарга З.Мэндсайханаасаа болоод ТӨБЗГ ёстой л “үнд байгаад сохор, чих байгаад дүлий” гэдэг шиг төрийн өмчийн мануухай болжээ. З.Мэндсайхан уг нь өнгөрөгч оны 10 сард томилсон байдаг. Амьхандаа эзэнжүүлж л байгаа хэрэг л дээ. Гэхдээ өнөөх нь эзэн нь байж байгууллагаа толгойлохын оронд өөрийг нь томилсон хүмүүсийн гар, хөл болж, төрийн өмчийг эзэнгүйдүүлж эхэлжээ.

Үүнийхээ тулд эхлээд байгууллагынхаа боловсон хүчний бодлогыг алдагдуулж, Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж тусдаа гарсан агентлаг болоод ТӨБЗГ-т өөрийн гэсэн хүмүүсээ чихсэн байдаг. Бүр өөрөө Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ туслахаар ажиллууж байсан нөхрийг өдгөө ахлах мэргэжилтэн болгочихсон. Өөрийнх нь эзгүйд орлох учиртай дэд даргаа түр орлон гүйцэтгэгчээс хэтрүүлэхгүй гээд тоочвол олон.

Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн толгойлж буй хэрнээ З.Мэндсайхан Засгийн газрын хуралдааны тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тун ч хойрго. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг “тусад” нь гаргах гэж багагүй цаг хугацаа зарцуулсан. Түүнчлэн он гарсаар нэгдүгээр сарын 8-ны хуралдаанаар хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэгсдэн ч мань дарга чимээгүйхэн “хав дарчихсан”. Үндсэндээ өөрөө хууль бусаар томилогдсон болохоор бусдыг захирч, тэдэндээ үүрэг даалгавар ч өгч чадахгүй “ор” залган суугаа.

 

   

Харин одоо уул уурхайн дахин нэг компанийг үгүй хийж, өөрсдийн мэдэлд авах гэж байгаа юм биш биз гэх хардлагыг дагуулж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэс таван толгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан байдаг. Түүнд тухайн үед ТӨБЗГ-ын даргад даалгасан байдаг.

Түүнчлэн хоёрдугаар сарын сүүлээр “Эрдэнэс таван толгой” компани иргэн бүрт хувьцааны ногдол ашиг олгохоор боллоо хэмээн сүрийг үзүүлж дуулиан тарьж байгаа. Гэвч энэ их сэтгэлийн хөөрлийн цаана улстөрчид төрийн өмчийг хувийн хэвшилд “өгч” хууль бус хувьчлал зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгааг дурдахгүй өнгөрч болохооргүй юм. Энэ мэт үйлдлийг ТӨБЗГ-ын чимээгүйхэн ажиглаж суугаа нь ажлаа мэддэггүйдээ бус дарга нь улстөрчдийн гар, хөл, утсан хүүхэлдэй гэдгийн л баталгаа биз ээ.