04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Зимбабвегийн уурхайчдын цалин гурав дахин өсөж 192 ам.доллар болов

2020-03-04
Зимбабвегийн уурхайчдын цалин гурав дахин өсөж 192 ам.доллар болов

Зимбабвегийн уурхайчдын нэгдсэн эвлэл нь гишүүдийнхээ цалинг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан гурав дахин нэмэгдүүлэх хэлцлийг Уул уурхайн худалдааны танхимтай амжилттай хийж чаджээ. 

"Бид уул уурхайн салбарт тээг болсон гэрээг 2020 оны эхний гурван сард багтаан цуцалж чадсан" гэж Зимбабвегийн уурхайчдын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Тинаго Рузиве мэдэгджээ. "Янз бүрийн учир шалтгаанаар цалингийн доод хэмжээнээс ч бага цалинтай ажиллаж байх магадлалтай уурхайчдын төлөө цалингийн өсөлтийг долларын ханштай уялдуулсан." гэдгийг тэрбээр тодотгожээ. 

Өмнөд Африкийн тус улсад жилийн инфляци нь гурван оронтой тоогоор хэмжигддэг бөгөөд хүнсний хомсдол нь бага орлоготой ажилчдыг сард 3,450 зимбабве доллар буюу 192.2 ам.долларын цалинтай ажиллах боломж олгож байгаа юм. Өмнө нь тэдний цалин 1,200 зимбабве доллар байсан аж. 

Уул уурхайн худалдааны тахимын мэдээлснээр тус улсын уул уурхайн салбар нь 40 мянган ажилчин бүртгэлтэй байдаг аж. Үйлдвэрчний эвлэлийн хувьд анхны шаардлага нь цалингийн доод түвшинг 67 хувиар нэмэх ёстой гэж үзэж байжээ. 

Зимбабвегийн олборлох салбарын гол бүтээгдэхүүн нь холимог хайлш, очир эрдэнэ бөгөөд хромын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигддэг улс юм.