04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олгох хэрэгтэй

2020-03-09
Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олгох хэрэгтэй

"Эрдэнэт ард түмний өмч" хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай өнөөдөр Эрдэнэтийн 49 хувь, овоолгын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр"-т онц дэглэм тогтоосон хугацаа дууслаа. Энэ хугацаанд "Монголын зэс"-ийн томилгоотой есөн албан тушаалтныг чөлөөлснөөс өөр шийдвэртэй арга хэмжээг хариуцсан сайд Л.Оюун-Эрдэнэ авч хэрэгжүүлсэнгүй. Тиймээс ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, УИХ-ын чуулганаас тогтоол гаргаж 49 хувийн өмчлөлийг шийдвэрлэх ёстой гэж шаардаж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хугацаанд ашигласан хүдрээс үүсэн бий болсон хаягдал шороо буюу үүсмэл овоолго арав гаруй байна. Эдгээр шороон овоолгуудыг орон нутгийн мэдэлд өгөх нь зүйтэй. Түүнчлэн Эрдэнэтийн 49 хувийг иргэдэд ногдол ашгаар олгох хэрэгтэй. Эрдэнэтийн иргэд ногдол ашгаа авахын тулд олон жил тэмцэж, хүлээж гарын үсгээ хүртэл цуглуулсан. Одоогоор 15 мянга иргэн гарын үсгээ зурж, нэгдээд байна. Хэрэв бидний өгсөн шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 1-ний нэгний дотор ирүүлэхгүй бол цаашид бид тэмцлийн дараагийн шатанд шилжих болно." гэсэн юм. 