04 сарын 09 (Пүрэв)
Улаанбаатар 12oC (Багавтар үүлтэй)
Эрдэнэт 9oC (Багавтар үүлтэй)
Дархан 17oC (Багавтар үүлтэй)
Багануур 11oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Сингапур улс руу нүүрс экспортлов

2020-03-16
Сингапур улс руу нүүрс экспортлов

Монгол Улс Сингапур улс руу чулуун нүүрс экспортолжээ. Энэ оны эхний хоёр сард Сингапур улс руу 5.4 сая ам.долларын экпорт хийжээ. Үүний 56 хувь буюу гурван сая доллар нь чулуун нүүрс аж. Өнгөрсөн оны мөн үед Сингапур улс руу хийсэн экспортын хэмжээ 3.5 сая ам.доллар байсан бол энэ жил 51 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг чулуун нүүрсний экспорт бүрдүүлж байгаа аж.

Нэгдүгээр сард Сингапур руу 2.9 сая ам.долларын экспорт хийгээд байсан юм. Үүний 2.5 сая ам.доллар нь чулуун нүүрсний экспорт байжээ.

Ямар компани хэдэн тонн нүүрс экспортолсон талаарх тодорхой мэдээлэл байхгүй байна.

Энэ оны эхний хоёр сард нүүрсний экспорт хэмжээ 2.8 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 сая тонноор буурсан байна.

Нүүрсний экспортын дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар 82 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс өөрчлөгдөөгүй дүн юм. Харин сараар нь ангилж үзвэл энэ оны нэгдүгээр сард 84 ам.доллар байсан бол хоёрдугаар сард 72 ам.долар болж буурсан байна.