06 сарын 06 (Бямба)
Улаанбаатар 29oC (Бага зэргийн аадар)
Дархан 30oC (Үүлшинэ)
Багануур 29oC (Үүлшинэ)
Ханбогд 37oC (Үүл багаснa)

Vale ханган нийлүүлэгчдэдээ 31 сая ам.долларын урьдчилгаа төлнө

2020-03-27
Vale ханган нийлүүлэгчдэдээ 31 сая ам.долларын урьдчилгаа төлнө

Бразилийн уул уурхайн компани Vale SA Коронавирусийн халдварын үеэр өөрсдийн хөрвөх чадварыг бэхжүүлэх үүднээс зээлийн эргэлтийн шугамаас 5 тэрбум ам.доллар татаж буйгаа мэдэгдлээ. 

“Энэхүү шийдвэрийг COVID-19 цар тахлын тархалт нь бизнест учраалах эрсдэл нэмэгдэж байгааг харгалзан мөнгөний нөөцөө нэмэгдүүлснээр ирэх саруудыг даван туулахад хүчирхэг санхүүгийн тэнцлийнхээ давуу талыг хянамгайгаар ашиглах боломж олгоно гэж дүгнэсний үндэс дээр гаргаж байна” хэмээн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна. 

Мөн тус компани ханган нийлүүлэгчдэдээ зориулсан 160 сая реал буюу 31 сая ам.долларын урьдчилан төлөх “Яаралтай тусламжийн багц” гаргаж буйгаа зарлав. Нийт мянга гаруй ханган нийлүүлэгчдэд эдийн засгийн огцом уналтын үеэр тусламж үзүүлэх бөгөөд компаниас бүтээн байгуулалтыг нь хойшлуулаад байгаа төслийн ажилчид ч цалингаа авах болно гэдгийг Vale мэдэгдсэн байна.