06 сарын 05 (Баасан)
Улаанбаатар 26oC (Үүл багаснa)
Дархан 27oC (Үүлшинэ)
Багануур 24oC (Үүл багаснa)
Ханбогд 33oC (Багавтар үүлтэй)

ӨАБНУ бага орлоготой иргэддээ хүнсний тусламж олгож байна

2020-05-21
ӨАБНУ бага орлоготой иргэддээ хүнсний тусламж олгож байна

Лхагва гарагт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын нийслэл Преториагийн ойролцоох Лаудиум тосгоны оршин суугчид хүнс, тэжээлийн тусламж авахаар урт дараалал үүсгэсэн байна.

Тус улсад шинэ төрлийн “коронавирус”-ээс үүдэлтэй санхүүгийн сөрөг үр дагавар үргэлжилсээр байгаа юм. Иймд орлого багатай өрхүүдэд хүнс, тэжээл болон амны хаалт, саван, гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүн тарааж байгаа ажээ. Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтыг зогсоохын тулд тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн хязгаарлалтууд өдрийн хоолоо арай хийн залгуулж байсан ядуу иргэдийн амьдралд улам бүр хүндээр тусаж байна. ӨАБНУ-д халдварын 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь тивдээ хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх