06 сарын 05 (Баасан)
Улаанбаатар 26oC (Үүл багаснa)
Дархан 27oC (Үүлшинэ)
Багануур 24oC (Үүл багаснa)
Ханбогд 33oC (Багавтар үүлтэй)

BNEF: Цар тахлаас үл хамааран цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэх төлөвтэй байна

2020-05-21
BNEF: Цар тахлаас үл хамааран цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэх төлөвтэй байна

“COVID-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндрээд байгаа ч цахилгаан автомашины борлуулалт нэмэгдэх төлөвтэй байгааг “Bloomberg New Energy Finance”-ийн сүүлд гаргасан судалгаа харуулж байна.

БНХАУ болон Европын улсууд цахилгаан автомашины салбарт татаас олгож, дэд бүтцэд хөрөнгө оруулж байгаа аж. Энэ нь эрэлтийг дэмжинэ гэж “Bloomberg New Energy Finance” онцолсон байна. Цахилгаан автомашин руу шилжих явц огтхон ч удаашрахгүйгээр цаашид эрчимжих төлөвтэй байгаа юм. Хэдий тийм боловч энэхүү шилжилт улс орнуудад өөр байгааг мөн дурджээ. Тухайлбал: 2021 онд АНУ-ын суудлын автомашины нийт борлуулалтад цахилгаан автомашины эзлэх хувь 1.7 хувь болж буурах төлөвтэй байна. Харин БНХАУ-д 8.1 хувь болж нэмэгдэхээр байгаа ажээ.

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх