07 сарын 12 (Ням)
Улаанбаатар 27oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 29oC (Үүлшинэ)
Багануур 26oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Ханбогд 32oC (Үүлшинэ)

К-Поп од Ёхан таалал төгсчээ

2020-06-19
К-Поп од Ёхан таалал төгсчээ

Өмнөд Солонгосын К-Поп урсгалын Top Secret буюу TST хамтлагийн гишүүн Ёхан 28 насандаа таалал төгсчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ёхан өнгөрөгч Мягмар гаригт амиа алдсан аж. Түүний гэр бүлийн зүгээс хүүгийнхээ үхлийн шалтгааныг нууцлахыг хүссэн гэнэ.

Ёханы жинхэнэ нэрийг Ким Жюн-Ван гэдэг байсан бөгөөд тэрээр анх 2017 онд KJ энтертайнмент компанитай гэрээ байгуулан TST хамтлагийн гишүүн болж байжээ. KJ энтертайнмент компанийн зүгээс мэдэгдэл гарган "Маш харамсалтай, уй гашуу дагуулсан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа харамсч байна. TST хамтлагийн гишүүн Ёхан энэ ертөнцөөс одлоо. Талийгаач Ёханы гэр бүл одоогоор асар их уй гашууд автаад байна" хэмээжээ.

Тус хамтлагийн зүгээс энэ оны эхээр Countdown хэмээх дуугаа гаргаад байсан юм.

Сүүлийн үед Өмнөд Солонгос улсын к-поп одууд харамсалтайгаар амиа алдах хэрэг давтагдах болсон. 2017 онд SHINee хамтлагийн дуучин Жонхён амиа хорлосон бол өнгөрсөн онд дуучин, жүжигчин Гү Хара болон Солли нар мөн амиа хорлосон билээ.

Эдгээр оддуудын үхлийн шалтгааныг сонсогчид, шүтэн бишрэгчдээс нь ирэх олон тооны зүй бус агууллагатай цахим шуудан, захидал, илгээмж мөн үзэн ядагчдаас нь ирэх дарамт шахалтаас болж байна гэж үзжээ.

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх