08 сарын 08 (Бямба)
Улаанбаатар 22oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 23oC (Бага зэргийн бороо)
Багануур 21oC (Үүлшинэ)
Ханбогд 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)

Бразилийн Ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ

2020-07-08
Бразилийн Ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ

Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаро өнгөрсөн даваа гарагаас эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг коронавирусын халдварын шинж тэмдэг ажиглагдсан тул шинжилгээ өгч үзэхэд эерэг хариутай гарчээ.

Тэрбээр өмнө нь коронавирусыг ердөө л нэг "жижиг ханиад", тийм ч их санаа зовж, хөл хорио тогтоож сүржигнээд байх шаардлагагүй хэмээн халдвар анх дэгдэхэд өөрийн үзэл бодлоо олон нийтэд хүргээд байсан юм.

Гэвч эцэст нь өөрөө ийнхүү халдвар авч тусгаарлалтад орсон бөгөөд эмчилгээ хийлгэж байгааг түүний төлөөлөгчид мэдэгдэж байна.

Болсонаро нь өдгөө 65 настай ба тус улсын төрийн жолоог атгаснаас л хойш бие муудах, арьс, чихний өвчин хүрэх, ургацаг ургах, хэт ядарснаас болж гэнэт ухаан алдаж унах зэрэг олон олон эрүүл мэндийн асуудалтай болоод байсан талаар дэлхийн эх сурвалжууд мэдээлэлж байсан.

Бразилд өнөөдрийн байдлаар халдварын нийт 1,6 сая тохиолдол бүртгэгдэж, үүний 66 мянга нь нас бараад байгаа юм. Ингэснээр Өмнөд Америкийн энэхүү улс нь хамгийн их халдварлагчтайгаараа Америкийн дараа хоёрт жагсаж байна.