01 сарын 19 (Мягмар)
Улаанбаатар -8oC (Багавтар үүлтэй)
Дархан -6oC (Багавтар үүлтэй)
Багануур -9oC (Багавтар үүлтэй)
Ханбогд -1oC (Багавтар үүлтэй)

ЭМЯ: Шинээр 52 хүн тусгаарлагдлаа

2020-07-08
ЭМЯ: Шинээр 52 хүн тусгаарлагдлаа

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит /2020.07.08/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2995 хүн эмнэлгийн хяналтад байгаа юм. Тусгаарлах байранд шинээр 52 хүн орсныг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Түүний хэлснээр өчигдөр /2020.07.07/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн 172 хүнийг ажиглах байруудад шилжүүлжээ. Мөн орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд  6000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Түүнчлэн АНУ, Швед  улсаас  манай улсын  хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.