08 сарын 08 (Бямба)
Улаанбаатар 22oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 23oC (Бага зэргийн бороо)
Багануур 21oC (Үүлшинэ)
Ханбогд 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)

Европын улс орнуудын тэргүүнүүд эдийн засгаа аврах асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна

2020-07-20
Европын улс орнуудын тэргүүнүүд эдийн засгаа аврах асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байна

Европын холбооны улсууд эдийн засгаа сэргээх өргөн хэмжээний төлөвлөгөө боловсруулах хурлаа гурав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа ч  зөвшилцөлд хүрч чадахгүй байна. Цар тахал эхэлснээс хойш анх удаа Европын улс орны тэргүүнүүд өөрсдийн биеэр ирж дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Өмнө нь тэд интернэтээр холбогдон дүрсээр харилцаж байв.

Германы канцлер Ангенла Меркель дээд хэмжээний уулзалт амжилтад хүрэх эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Италийн ерөнхий сайд Жузеппе Конте мухардалд орлоо гэсэн бол Австрийн канцлер Себастьян Курц хэлэлцээр зөв чиглэлдээ явж байна гэжээ.

Нидерланд, Швед зэрэг улсууд 750 тэрбум еврог буцалтүй тусламж бус зээл хэлбэрээр олгох ёстой гэсэн байр суурь дээрээ бат зогсож байгаа аж.

Европын төв банкны тэргүүн Кристин Лагард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр "бид уг хэлэлцээрт цаг их зарцуулах төлөвтэй байгаа ч хамгийн гол нь бидний тусламж олныг хамарсан өргөн хүрээнд хэрэгжих хэрэгтэй" гэжээ.

Эх сурвалж: ВВС