08 сарын 08 (Бямба)
Улаанбаатар 22oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 23oC (Бага зэргийн бороо)
Багануур 21oC (Үүлшинэ)
Ханбогд 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)

Үнэт цаасны арилжаагаар 23.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ

2020-07-20
Үнэт цаасны арилжаагаар 23.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ

Үнэт цаасны арилжаагаар   оны эхний хагас жилд 23.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 84.9 тэрбум төгрөг буюу 78.3 хувиар  буурчээ.

Харин зургаадугаар сард 7.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 58.4 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 14.7 (67.2%) тэрбум төгрөгөөр буурч, арилжсан үнэт цаас 24.2 (70.8%) сая ширхэгээр өссөн байна.

Өмнөх  сараас гүйлгээ 2.7 (60.3%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 10.0 (20.7%) сая ширхэгээр өсжээ.

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2020 оны зургаадугаар сард 16120.3 нэгж болж, өмнөх сараас 168.1 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 3693.5 нэгжээр буурчээ.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ зургаадугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 84.8 (3.5%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 101.1 (3.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна