08 сарын 08 (Бямба)
Улаанбаатар 22oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)
Дархан 23oC (Бага зэргийн бороо)
Багануур 21oC (Үүлшинэ)
Ханбогд 30oC (Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо)

Хугацаа хэтэрсэн зээл 34.1 хувиар өсжээ

2020-07-20
Хугацаа хэтэрсэн зээл 34.1 хувиар өсжээ

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны зургаадугаар сарын эцэст  нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 138.5 тэрбум төгрөг буюу 12.1 хувиар буурчээ.

Харин  өмнөх оны мөн үеэс 256  тэрбум төгрөг буюу 34.1 хувиар  өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр өсжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл зургаадугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2  тэрбум төгрөг буюу  2.7 хувиар  буурч, өмнөх оны мөн үеэс 5 тэрбум төгрөг буюу  0.3 хувиар   өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11  хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр өсжээ.