09 сарын 21 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 19oC (Үүлшинэ)
Багануур 14oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 19oC (Багавтар үүлтэй)

Жилийн 1.25%-ийн хүүтэй, 30 жилийн хугацаатай Дэлхийн банкны $20 саяын зээлд гарын үсэг зурав

2020-09-07
Жилийн 1.25%-ийн хүүтэй, 30 жилийн хугацаатай Дэлхийн банкны $20 саяын зээлд гарын үсэг зурав

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар өнөөдөр 21 сая ам.долларын санхүүжилтийн хоёр гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү санхүүжилтийн зорилго нь цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, ажил эрхлэлтийг өсгөж, халдварын эрсдлийг арилгах гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлалаа. 

Үүнээс 20 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хугасалж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ. Харин цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 1 сая ам.долларын буцалтгүй тусламжаар коронавирустэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгаалж халдвараас сэргийлэх хэрэгсэлд зарцуулах юм байна. 

20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаатай ба эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ.

Cannot connect to Ginger Check your internet connection
or reload the browser
Disable in this text fieldEditEdit in GingerEdit in Ginger