09 сарын 21 (Даваа)
Улаанбаатар 15oC (Багавтар үүлтэй)
Дархан 19oC (Үүлшинэ)
Багануур 14oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 19oC (Багавтар үүлтэй)

Суудлын автомашины импорт $124.9 саяар буурчээ

2020-09-10
Суудлын автомашины импорт $124.9 саяар буурчээ

Монгол Улс 2020 оны эхний найман сард 7.9 тэрбум ам.долларын худалдаа хийсний 3.5 тэрбум ам.долларыг импорт эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 638 сая ам.доллар буюу 15.6% буурсан дүн бол өнгөрсөн сараасаа 29.3 сая доллар буюу 6.1% өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

 

Импорт өнгөрсөн оноос ийнхүү буурахад 

  • автобензины импорт 60.3 сая
  • дизелийн түлшний импорт 186.3 сая  
  • суудлын автомашины импорт 124.9 сая
  • ачааны автомашины импорт 65.2 сая америк доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний 8 сард

  1. БНХАУ 36.4
  2. ОХУ 26.8
  3. Япон 7.8
  4. АНУ 4.5
  5. БНСУ 4.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 79.8 хувийг бүрдүүлэв. 

Импортын барааг улс улсаар нь авс үзвэл 

  • ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • Япон улсаас импортолсон барааны 58.8 хувийг суудлын автомашин
  • БНХАУ-аас импортолсон барааны 6.3 хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Нийт импортын 63.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлжээ.