10 сарын 27 (Мягмар)
Улаанбаатар 3oC (Цэлмэг)
Дархан 7oC (Цэлмэг)
Багануур 3oC (Цэлмэг)
Ханбогд 10oC (Цэлмэг)

Энэтхэгийн эдийн засаг хоёр оронтой тоогоор агших магадлалтай

2020-09-21
Энэтхэгийн эдийн засаг хоёр оронтой тоогоор агших магадлалтай

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдлын тоо таван сая давж, шинэ голомтоор нэрлэгдэж байгаа Энэтхэг улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор агших магадлалтай байна. 

Азийн хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагууд, мөн зарим эдийн засагчид тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөвийг бууруулаад эхэлжээ. Тухайлбал: БНЭУ-ын эдийн засаг 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 14.8 хувиар агшина гэж “Goldman Sachs” тооцоолсон байна. Харин II улиралд эдийн засаг нь жилийн өмнөхөөс 23.9 хувиар агшсан гэж тус банк сүүлийн тайландаа дурдсан байна. Энэ нь 1996 оноос хойших хамгийн огцом дүнгээр агшсан тохиолдол боллоо. 

Азийн хөгжлийн банкны тооцоолж байгаагаар БНЭУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн есөн хувиар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 10.2 хувиар агшина гэсэн төсөөлөлтэй байна.