01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ

2021-01-11
Бээжин гадаад худалдааны шударга бус байдалтай тэмцэнэ

Бээжин, Вашингтоны харилцаа муудаж буй энэ үед БНХАУ-ын худалдааны яам өчигдөр/2021.01.09/ Хятадын иргэд болон компаниудад халтай гадаад орнуудын тавьсан хориг, хязгаарлалт, хуулиудтай тэмцэх шинэ зорилгоо танилцуулжээ. “Гадаад орнуудын шударга бус хуулиудтай тэмцэх тухай” журам худалдааны яамны веб сайт дээр албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд үүний эрх зүйн үр дагаврыг үнэлэх ажлын хэсэг байгуулсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ийнхүү гадаад орнуудын хуулиас болж эдийн засагт хэвийн оролцох боломжгүй болсон, хязгаарлалтад орсон хятад иргэн болон байгууллагууд 30 хоногийн дотор худалдааны яамандаа гомдол гаргаж болохоор болжээ. Улмаар худалдааны яам ирсэн гомдолд дүн шинжилгээ хийн, тухайн орны хууль олон улсын хуультай зөрчилдөж байгаа эсэхийг шалгаж, БНХАУ-ын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах аж. Цаашлаад үнэхээр гомдол гаргасан тал гадаад орны хууль тогтоомжоос болж хохирсон нь тогтоогдвол засгийн газраас шаардлагатай тусламжийг олгох гэнэ.

Энэхүү шийдвэр олон улсад, ялангуяа АНУ-д хятад компани болон иргэдийн боломж нэн хязгаарлагдмал болж байгаа үед гарсан нь Хятадын хувьд цаг үеэ олсон, хүчирхэг алхам хэмээн ажиглагчид үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн жил гэхэд Дональд Трампын захиргаан дор АНУ Хятадын Huawei, Bytedance, Alibaba, Tencent тэргүүтэй байгууллагуудад хориг арга хэмжээ авч, Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарласан билээ.

Эх сурвалж: REUTERS

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх