01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж нэмэгдэж байна

2021-01-11
Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж нэмэгдэж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин газрын хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах чиглэлийн олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Монгол орны нэн ховор амьтныг хамгаалах, хулгайн анд өртөх байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн бүс нутагт автомат  камтеруудыг тодорхой байршлуудад тавьж ажиллаж байна. Ингэснээр зэрлэг ан амьтдыг хамгаалах ажилд бодит ахиц гарч байгаа юм.

Тухайлбал, Зармангийн говийн өргөн уудам газар нутагт байгаль хамгааллын ажиглалт, судалгааны ажил хийхдээ дуран л ашигладаг байсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоогийн ажлын арга барил, чанарт өөрчлөлт орж тодорхой байршлаас цаг хугацааны нарийвчлалтай,баримттай мэдээлэл цуглуулдаг болж эхэлсэн байна.

Хяналтын автомат камертай болсноор сумын нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтдын мэдээллийн санг үүсгэж, бичиглэл бүртгэл хийх боломжтой болсон тухайгаа байгаль орчны улсын байцаагч Д.Ичинхорлоо ийнхүү ярьсан юм.

 Зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор  манай сумын нутагт гаргасан “Бургасны амны” нарны өргүүртэй худаг болон янгир ямаа ихтэй “Цагаан хайрхан” ууланд автомат хяналтын камеруудад суурилуулан ажиглалт судалгааны ажлын бичиглэл баталгаажуулалт хийж байна. Нарны өргүүртэй худаг орчмын камерийн мэдээлэл, мөр зэргийг харахад энэ орчимд мал бэлчээрлээгүй, ус уугаагүй байгаа нь малчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайржуулах ажлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Түүнчлэн энэ жил газрын гарц муу байгаатай холбоотой янгир ямааны тарга хүч муу байгаа нь автомат хяналтын камерын бичлэгээс харагдаж байгаа учир биотехникийн арга хэмжээ авах ажил маш чухал байгаа. Энэ мэтчилэн зэрлэг амьтны амьдрах орчны нөхцөл байдлыг үнэлэх,цаашид авах арга хэмжээг тодорхойлох боломжийг хяналтыг автомат камерууд бий болгож байна” гэлээ. 

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх