01 сарын 29 (Баасан)
Улаанбаатар -10oC (Ялимгүй цас)
Дархан -15oC (Ялимгүй цас)
Багануур -13oC (Үүлшинэ)
Ханбогд 1oC (Багавтар үүлтэй)

Саудын Арабын хунтайж автомашингүй хот байгуулна

2021-01-11
Саудын Арабын хунтайж автомашингүй хот байгуулна

Хунтайж Мухаммед Бин Салман газрын тосноос хамааралгүй Саудын Арабын тухай хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөнөөсөө хуваалцжээ. Тэрбээр нэг ч автомашин, машины зам, хүлэмжийн хийгүй хот байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мухаммед хунтайж өчигдөр (2021.1.10) 500 тэрбум ам.долларын “Неом” төслийн хүрээнд 170 км урттай “Лайн” бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, барилгын ажлыг энэ оны нэгдүгээр улиралд эхлүүлэх зорилготой байгаагаа телевизээр ярьжээ.

Түүний тайлбарласнаар, Лайн бол хүн бүр нь алхдаг, ирээдүйн дэвшилтэт харилцаа холбоотой, машин, зам гэж үгүй, байгальтай төгс хослон баригдах хот аж. Мөн тус хотод 2030 онд нэг сая хүн суурьшиж, 380 мянган ажлын байр бий болох бөгөөд хотын дэд бүтцийг 100-200 тэрбум ам.доллар зарцуулан шийдэхээр төлөвлөжээ.

Неом бол хунтайжийн дэлхийн хамгийн том түүхий эд экспортлогч орны эдийн засгийн олон талт байдлыг дэмжих гол мөрийн хөтөлбөр болсон төсөл юм. Тус төлөвлөгөөг анх 2017 онд танилцуулсан бөгөөд бүтээн байгуулалт нь улсын баруун умард хэсгийн алслагдсан газарт 25900 км2 талбайг хамарч байгаа билээ. Шинэ хотыг тэрбээр шинэ технологи, бизнесийн төв болох боломж дүүрэн, мөрөөдлийн хот хэмээн тайлбарлаж байгаа юм.

Гэвч дээрх төлөвлөгөө анх зарлагдсан цагаасаа хойш шүүмжлэгчдийн хэл амны бай болжээ. Мэргэжилтнүүд түүнийг хангалттай хөрөнгө оруулалт авч чадахаар хэмжээний бодит, боломжтой бус хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: BLOOMBERG

 

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх