01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

“Tesla”-ийн “Model 3”-тай өрсөлдөх шинэ автомашинаа “NIO” танилцуулав

2021-01-12
“Tesla”-ийн “Model 3”-тай өрсөлдөх шинэ автомашинаа “NIO” танилцуулав

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “NIO” компани “Tesla”-ийн “Model 3” загвартай өрсөлдөх седан ангиллын “ET7” автомашинаа танилцууллаа.

Энэхүү автомашины үнэ 450 мянган юаниас эхэлж байгаа бөгөөд 2022 оны эхний улиралд худалдаанд гарах юм байна. “NIO”-ийн үйлдвэрлэж буй анхны седан ангиллын энэ загвар нь гурван өөр багтаамжтай цэнэг хураагуурын сонголттойгоор худалдаалагдана.

Харин “Tesla”-ийн автомашины хувьд үнэ нь 265 мянган юань байгаа аж. Хэдий тийм боловч “NIO”-ийн автомашины цэнэг хураагуурын багтаамж илүү өндөр гэдгээрээ онцлог. Түүнчлэн цэнэг хураагуурыг цэнэглэхгүйгээр шууд солих технологийг нэвтрүүлжээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх