01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Google тэргүүтэй нийгмийн сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсуудыг хаав

2021-01-12
Google тэргүүтэй нийгмийн сүлжээнүүд улстөрчдийн цахим хуудсуудыг хаав

Дональд Трампыг дэмжигчид гэх хэдэн зуун хүмүүс Капитол Хиллд эмх замбараагүй байдал үүсгэснээс шалтгаалан нийгмийн цахим сүлжээнүүд бүх улстөрчидтэй холбоотой хуудсуудыг түр хугацаагаар хааж байгаа бөгөөд тус үйл ажиллагаанд хамгийн сүүлд Google нэгджээ.

Ийнхүү Google, Microsoft, Facebook компаниуд энэ долоо хоногт бүх улстөрчидтэй холбоотой хандивын болон харилцааны хуудсуудыг хааж буйгаа зарлажээ. Энэ үйлдэл нь дор хаяж таван хүний амь үрэгдсэн эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлэх зорилготой юм.

“Бид өнгөрсөн долоо хоногт болсон сэтгэл өвтгөм явдлаас болж бүх улстөрчдийн цахим хаягуудыг хааж байна” хэмээн Google компанийн хэвлэлийн төлөөлөгч Жөүз Кастанеда мэдэгджээ.

Мөн Марриотт, Морган Стэнли, Дөү нар ч гэсэн бүх улстөрчид, ялангуяа Бүгд найрамдах намын гишүүдтэй холбоотой хандив, харилцааны хаягуудыг хааснаа зарласан билээ. Хамгийн анх Ерөнхийлөгч Дональд Трамп эмх замбараагүй байдал үүсгэгчдэд хайртай хэмээн хэлсэн бичлэгээ Twitter хаягтаа нийтэлснээс болж хаалган, цаашид хэзээ ч сэргээхгүй байх талаар хэлэлцэж байгаа юм. Twitter-ийн үйлдлийг Facebook даган Трампын хуудсыг нэвтрэх боломжгүй болгож, Youtube дээрх бичлэгийг даруй устгасан аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

 

Мэдээний сэтгэгдэл


JdbxBoisa -(178.159.37.34)

2021-01-25

viagra online us pharmacys best place to buy real viagra online trusted ed medical viagra http://llviabest.com/ - order viagra no prescription ’

Сэтгэгдэл үлдээх