01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Интернетийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ

2021-01-13
Интернетийн ачаалал 80 орчим хувиар нэмэгдлээ

Олон улсад бизнесийн статистик мэдээллээр тэргүүлэгч www.statista.com -оос гаргасан 2018 оны судалгаанд Монгол Улсын интернетийн хэрэглэгчийн 73% нь зөөврийн болон суурин компьютероос, 25% нь гар утаснаас, 1% нь таблет ашиглан интернетэд холбогдож байгаа гэж дурджээ. Харин 2020 оны 4 дүгээр сарын шинэчлэгдсэн мэдээллээр гар утаснаас интернетэд холбогдож байгаа хэрэглэгчийн тоо 40.2% болж огцом өссөн байна.

Энэхүү мэдээллээс харахад хоёрхон жилийн дотор ухаалаг гар утасны хэрэглээ даруй 1.6 дахин өссөн нь харагдаж байгаа нь илхэн хэдий ч цаад мөн чанартаа харилцаа холбооны үйлчилгээний эрхлэгчдийн өндөр хөрөнгө оруулалт, хөдөлмөр зүтгэл шингэсэн байдаг ажээ. Энэ хүрээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид 4G сүлжээ, WiFi  сүлжээг байгуулж, гадаадаас интернетийн урсгалыг аль болох хямд үнээр түрээслэхээр тасралтгүй гэрээ хэлэлцээ хийж, гадаад, дотоодын сонирхолтой контентийн санг бий болгохоор ажилласаар иржээ.

Өнөөдөр ч үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийг тасралтгүй чанартай үйлчилгээгээр хангахын тулд хөл хорио тогтоосон энэ үед ч эрсдэлийг умартан 24/7 цагаар ажиллаж байна.

ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮСИЙН ЯРИАНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЧ, ДАТА ХЭРЭГЛЭЭ ӨСЧЭЭ

Ярианы ачаалал 2020 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын үзүүлэлт өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10% багассан байгаа нь хөл хориотой холбоотойгоор хүмүүсийн ярианы хэрэглээ багассан гэж дүгнэж болохуйц харагдаж байна.

 Хүснэгт 1. Ярианы ачаалал

2019 он сараар ярианы ачаалал 2020 он сараар ярианы ачаалал
тоон үзүүлэлт, мэдээ /Erl/ нийт багтаамжийн эзлэж буй хувь тоон үзүүлэлт, мэдээ /Erl/ нийт багтаамжийн эзлэж буй хувь
1 21,526 42% 1 21,686 42%
2 21,176 42% 2 20,575 39%
3 22,801 45% 3 21,658 41%
4 21,657 43% 4 20,130 38%
5 23,214 46% 5 21,222 40%
6 22,411 44% 6 21,384 40%
7 21,383 43% 7 20,743 39%
8 22,276 43% 8 21,949 41%
9 23,288 46% 9 23,145 44%
10 23,323 46% 10 23,151 44%
11 22,911 46% 11 22,293 42%
12 22,418 43% 12 22,574 42%

Дата ачааллын хувьд 2019 оны ачааллаас харахад дата өсөлт харьцангуй тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өсч байсан дүр зураг харагдаж байна. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар өсч байснаа хөл хорио тогтоосон 11 болон 12 дугаар сард 20 гаруй хувиар өсчээ.

2020 оны 11,12 сарын дата ачаалал 2019 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Дата ачааллыг ерөнхийд нь 2019, 2020 оны сараар харьцуулж үзвэл дата хэрэглээ 1.5-2 дахин нэмэгдсэн харагдаж байна. Энэ нь цар тахлын хөл хорионоос үл шалтгаалан хэрэглэгчийн интернэт хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байна гэж дүгнэж болохоор байна.

Хүснэгт 2. Дата хэрэглээ

2019 он сараар дата хэрэглээ /3G, 4G/ 2020 он сараар дата хэрэглээ /3G, 4G/
тоон үзүүлэлт, мэдээ /Gbps/ нийт сүлжээний багтаамжийн эзлэж буй хувь тоон үзүүлэлт, мэдээ /Gbps/ нийт сүлжээний багтаамжийн эзлэж буй хувь  
1 15.01 56% 1 28.01 71%  
2 15.98 60% 2 30.13 75%  
3 15.58 59% 3 32.90 76%  
4 17.25 57% 4 33.34 75%  
5 19.45 64% 5 34.88 80%  
6 19.81 62% 6 37.31 73%  
7 20.37 65% 7 36.60 72%  
8 21.68 67% 8 37.12 73%  
9 23.36 69% 9 40.11 72%  
10 25.06 77% 10 40.44 68%  
11 25.59 71% 11 45.51 76%  
12 26.19 72% 12 48.12 76%  

График 1. Дата хэрэглээ 2019, 2020 оны байдлаар

БҮХ НИЙТИЙН ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АЧААЛАЛ 30 ХУВИАР ӨСЛӨӨ

Интернетийн үйлчилгээний хувьд 2020 оны эхний хагас жилд ачаалал тогтвортой байж, 9 дүгээр сараас эхлэн ачаалал нэмэгдэж, 12 дугаар сарыг дуустал хадгалагдаж байгаа байдал 2019, 2020 онуудад ажиглагдсан.

Графикаас харахад 2019 оны 10,11,12 саруудад ачаалал сард дунджаар 6 хувь орчмоор жигд нэмэгдэж байсан байна. Харин 2020 оны 8, 9,10 саруудад сард 10 орчим хувиар жигд нэмэгдэж байснаа бүх нийтийн хөл хорио тогтоосон 2020 оны 11, 12 сард өмнөх 9, 10 сартай харьцуулахад 30 гаруй хувиар огцом өслөө.

Мөн албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг интернетийн жижиг үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал эрс буурсан байгаа бөгөөд зарим үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон байна.

График 2. Интернетийн хэрэглээ 2019, 2020 оны байдлаар /Gbps/

2020 ОНЫ 11,12 САРУУДАД ИНТЕРНЕТИЙН АЧААЛАЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ДУНДЖААР 80 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙНА.

Нийгэм, эдийн засаг энгийн нөхцөл байдалд байсан 2019 оны ачааллаас харахад интернетийн бөөний урсгалын өсөлт харьцангуй тогтвортой буюу улиралд дунджаар 15 орчим хувиар өсч байсан дүр зураг харагдаж байна.

Харин дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал үүсч, Монгол Улс тодорхой хэмжээгээр нийгмийн харилцаа дээр хязгаарлалт хийж эхэлсэн тодруулбал үндэсний уламжлалт баяр Цагаан Сарыг цахимаар тэмдэглэн өнгөрүүлсэн 2020 оны 2 дугаар сард 2019 оны мөн үетэй харьцуулахад 145 орчим хувиар ачаалал нэмэгдсэн. Мөн 2020 оны 2 дугаар сараас эхлэн боловсролын байгууллагууд, зарим үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг цахим болгон өөрчилсөнтэй холбоотой 2,3 дугаар саруудад интернетийн ачаалал харьцангуй их байсан нь харагдаж байна. Харин хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан, дотоодод харьцангуй тайван байх хугацааны мөчлөгт буюу 4-8 дугаар сарын хугацаанд ачаалал харьцангуй тогтвортой байжээ. Гэхдээ 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 60-70 хувийн өсөлттэй байсан.

Дотоодод халдвар алдаж, хөл хорионы дэглэмд шилжсэн 2020 оны 11,12 саруудад оны эхэн үетэй харьцуулахад ачаалал 30 орчим хувиар, харин 2019 оны 11,12 сартай харьцуулахад дунджаар 80 орчим хувиар нэмэгдсэн байна.

Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчдийн интернэт урсгалын дундаж хэрэглээ /Gbps/

  1 2 3   4 5 6 7 8 9 10 11 12
2019 43.76 42.23 42.96   43.49 50.18 50.78 47.8 51.67 51.67 61.2 65.8 78.85
2020 97.16 102.91 90.57   73.69 84.27 78.56 75.5 82.08 87.6 90.54 121.82 135.3
Өсөлт 122 143.7 110.8   69.44 68 55 58 59 70 48 85 72

График 3. Интернетийн бөөний урсгал 2019, 2020 оны байдлаар, /Gbps/

БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГА

Олон улсын байгууллага болон бусад улс орнууд COVID-19 цар тахлын үед болоод цар тахлын дараа үед цахим боломжийг ашиглахын тулд харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд  НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас COVID-19 цар тахлын үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч тайлан гаргасан. Уг тайланд цар тахлын үед улс орнуудын төрийн зүгээс санаачилан төрийн зарим төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд яриа, дата төлбөрийг хөнгөлөх, үнэгүй болгохыг үйлчилгээ эрхлэгчдэд уриалж, хувийн хэвшлийн үйлчилгээ эрхлэгчид уг санаачлагыг дэмжиж ажиллах, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хэрэглэгчдэд зориулан зарим контентийг үнэгүй болгох зэрэг арга хэмжээг авч ажилласан талаар тусгасан байна.

Түүнчлэн уг тайланд зарим орны Засгийн газраас тухайлбал, Египет, Тайланд зэрэг орнуудад үүрэн холбоо, интернетийн үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр хүргэхэд нь зориулж төрөөс нь 10-90 сая ам.долларын татаас болгон олгосон талаар дурджээ.

Манай улсын хувьд ч мөн адил үүрэн холбоо, интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Засгийн газрын ямар нэгэн дэмжлэг туслалцаа, хөнгөлөлтөд хамрагдаагүй байгаа билээ.

Үүрэн холбоо, интернетийн үйлчилгээ эрхлэгчид нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг туслалцаа, хөнгөлөлтөд хамрагдаагүй хэдий ч бусад улсын жишгээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бүхий л талаар дэмжин ажиллаж, ард иргэдэд харилцаа холбооны тасалдалгүй, чанартай үйлчилгээг хямд үнээр хүргэхийг зорин ажиллаж байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

 

Мэдээний сэтгэгдэл


Зочин -(5.188.48.3)

2021-01-13

comment2, generique nizoral, 92109, achat yasmin, 8(, acheter glucophage, kfoed, prix suhagra, 7145, generique zetia, 888, acheter micronase france, uvveeh, commander premarin, rxkbkt, acheter uroxatral en ligne, :DD, prix viagra super active, yvhz, prix voveran, =((, pas cher famvir, %-], acheter zovirax, >:D, pas cher minipress, jum, acheter nexium france, :-))), vente priligy, =-DD,

Зочин -(5.188.84.151)

2021-01-13

comment4, discount prevacid, horwl, discount flomax, =-D, buy actos uk, 3555, cost himplasia, 6573, sale tenormin, 0233, order neurontin, 8D, cost zovirax, 8-[[[, price celexa, :OO, purchase ventolin, 5855, sale singulair, next, cost lexapro, 879906, cheap suhagra, cqf, buy proscar online, oaiq, buy micronase, 504271, order eriacta, gjw, order fincar, 65154, buy motilium uk, >:-O,

Зочин -(5.188.48.2)

2021-01-13

comment2, generique apcalis sx, eysgkh, generique omnicef, avj, achat priligy, 249, acheter propecia, 180058, acheter trileptal, jev, prix trecator sc, 85511, acheter aygestin france, :DDD, acheter zyloprim france, jkr, commander glycomet, bhcdi, prix ceftin, 5770, acheter abilify, 479395, pas cher persantine, 2533, vente confido, >:O,

Зочин -(5.188.48.4)

2021-01-13

comment4, cheap zyprexa, =-]], sale advair diskus, bnppd, price atarax, :OO, cheap naprosyn, 157, order tadacip, vbjx, buy himcolin uk, tqrssa, buy lioresal uk, >:PPP, discount estrace, 479341, buy lamictal uk, 748, buy ayurslim online, %P, sale rumalaya, jzono, price premarin, 3005, cheap cipro, 8-]]], buy clarinex uk, 8-PP, order himplasia, >:-PPP, cost aldactone, cpslm,

Зочин -(5.188.48.3)

2021-01-13

comment4, commander nortriptyline, >:OOO, acheter ceftin france, =-]], generique allegra, :], prix endep, ath, generique imitrex, frhgik, vente retrovir, %-]]], acheter inderal france, fkuxwf, prix asacol, ouw, acheter benemid, ptt, commander lasix, 793542, achat hydrea, nxosk, pas cher viagra dapoxetine, 84210, commander baclofen, >:-OO, achat clozaril, 84269, acheter phenergan, 39729,

Сэтгэгдэл үлдээх