01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Монгол Улс Хятадтай 7.4 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

2021-01-13
Монгол Улс Хятадтай 7.4 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

Монгол Улс 2020 онд нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 5.3 тэрбум ам.доллар боллоо гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 876.9 (6.4%) сая ам.доллар, үүнээс экспорт 43.3 (0.6%) сая ам.доллароор, импорт 833.6 (13.6%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Экспорт 2020 оны арванхоёрдугаар сард 721.2 сая ам.доллар, импорт 407.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 147.8 (17.0%) сая ам.доллароор, импорт 42.3 (9.4%) сая ам.доллароор тус тус буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум америк долларын ашигтай гарсан бол 2020 онд өмнөх оноос 790.3 сая америк доллароор нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларын ашигтай байна.

БНХАУ-тай 2020 онд 7.4 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 57.5 хувийг эзэлж байна.

Экспорт өмнөх оноос 43.3 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 17.9 сая ам.доллар, нүүрсний экспорт 952.2 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх