01 сарын 28 (Пүрэв)
Улаанбаатар -14oC (Үүлшинэ)
Дархан -15oC (Үүлшинэ)
Багануур -17oC (Үүлшинэ)
Ханбогд -2oC (Багавтар үүлтэй)

Илон Маскийн жиргээний улмаас нэг компанийн хувьцааны ханш 6,000 гаруй хувиар өсжээ

2021-01-13
Илон Маскийн жиргээний улмаас нэг компанийн хувьцааны ханш 6,000 гаруй хувиар өсжээ

Тесла компанийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маск өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа хэдхэн үг бичсэн нь нэгэн жижиг компанийн хувьцааны ханшийг огцом өсөхөд хүргэжээ.

 

Фэйсбүүк компани WhatsApp мессенжэрийнхээ хэрэглэгчийн мэдээллийг Фэйсбүүк сүлжээтэй нэгтгэх мэдээлэл тарсны дараа олон хүн өөр платформ руу шилжиж эхэлсэн юм.

Энэ үеэр Маск “Use Signal” хэмээн твиттер хуудсандаа бичсэн нь өөр нэг мессенжэр үйлчилгээ болох Signal-ийг WhatsApp-ийн оронд хэрэглэхийг хүмүүст уриалсан хэрэг байжээ.

Signal мессенжэрийг Signal Foundation нэртэй ашгийн бус байгууллага хөгжүүлсэн бөгөөд энэ байгууллага нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компани биш юм байна.

Харин Илон Маскийн фэнүүд болон хөрөнгө оруулагчид Signal нэртэй компанийн хувьцааг авахаар яарахдаа алдаа гаргажээ.

Тэд мессенжэрийн бизнестэй ямар ч холбоогүй Signal Advance нэртэй компанийн хувьцааг олноороо авч эхэлсэн байна. Техаст төвлөрдөг тус компани нь техникийн эд анги үйлдвэрлэдэг, харин мэдээллийн технологитой ямар ч холбоогүй ажээ.

Маскийн жиргээнээс өмнө энэ компанийн нэгж хувъцааны үнэ хэзээ ч 60 центээс дээш гарч байгаагүй гэнэ. Харин жиргээний дараа даруй $38.7 хүрч, ханш нь 6,350 орчим хувиар өссөн байна.

Харин өчигдрийн байдлаар үнэ нь буцаад унаж, $10 орчимд хүрээд байжээ.

Signal Advance нь хэтэрхий жижиг компани тул 2020 онд санхүүгийн тайлангаа АНУ-ын Үнэт Цаасны Хороонд ирүүлээгүй байна. 2019 онд $125,400 орчим алдагдалтай ажилласан мэдээлэл л олдож байгаа юм.

Гэтэл хүмүүсийн төөрөгдлийн улмаас энэ компанийн зах зээлийн үнэлгээ $3.5 тэрбумд хүрчээ.

 

Эх сурвалж: Quartz

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх