02 сарын 26 (Баасан)
Улаанбаатар 3oC (Цас)
Дархан -6oC (Цас)
Багануур 3oC (Ялимгүй цас)
Ханбогд 13oC (Багавтар үүлтэй)

Space X компани нэг удаагийн нислэгээр 143 хиймэл дагуулыг сансарт гаргажээ

2021-01-26
Space X компани нэг удаагийн нислэгээр 143 хиймэл дагуулыг сансарт гаргажээ

Space X компани нэг удаагийн нислэгээр 143 жижиг хиймэл дагуулыг сансарт гарган түүхэн дээд амжилт тогтоолоо. Хиймэл дагуулуудыг Falcon 9 цойлуураар тээвэрлэсэн бөгөөд зөвхөн жижиг хиймэл дагуул хөөргөх зорилготой анхны нислэг болжээ.

"Transporter 1" хэмээх уг даалгаварт Space X компанийн Starlink интернэт сүлжээг өргөтгөх 10 жижиг хиймэл дагуул болон мөс үерийг хянадаг ICEYE, дэлхийн зураг авдаг Earth тэргүүтэй компаниудын 133 хиймэл дагуул багтсан байна. 

Өмнө нь Энэтхэгийн "Polar Satellite Launch Vehicle" цойлуур 2017 онд 104 хиймэл дагуулыг нэг удаагийн нислэгээр сансарт гаргаснаар дээд амжилт тогтоож байсан юм.

Энэ талаар Монголын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г бүтээсэн багийн гишүүн Т.Төртогтох фэйсбүүктээ "Том цойлуурууд үндсэн ачаанаас гадна piggyback буюу дайвар ачааг ачиж үндсэн даалгавар дууссаны дараа сансарт хаядаг үйлчилгээтэй байдаг. Үүнийг Энэтхэг, ОХУ, Япон, АНУ гээд бүгд чадна. Харин энэ удаагийнх анхнаасаа үндсэн ачаа байхгүй зөвхөн жижиг хиймэл дагуулуудад зориулснаараа онцлог юм. Мэдээж зөвхөн жижиг хиймэл дагуулд зориулсан жижиг хөөргөгчүүд бол зөндөө бий болж байна" хэмээжээ.

Space X компаниас гадна Rocket Lab, Virgin Orbit зэрэг компаниуд жижиг пуужингуудаар жижиг хиймэл дагуул хөөргөх бизнес эрхэлж байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх