02 сарын 26 (Баасан)
Улаанбаатар 3oC (Цас)
Дархан -6oC (Цас)
Багануур 3oC (Ялимгүй цас)
Ханбогд 13oC (Багавтар үүлтэй)

Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов

2021-01-28
Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов

Дэлхийн банк групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн банк группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм.

Энэ хүрээнд Дэлхийн банкнаас Сангийн яамтай хамтран зохион байгуулсан цахим зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож, Түншлэлийн Стратегийн баримт бичгийн төсөлд дурдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх яамд, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагууд, газар нэгжийн төлөөлөл бүхий 70 орчим албан тушаалтан оролцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх