02 сарын 26 (Баасан)
Улаанбаатар 3oC (Цас)
Дархан -6oC (Цас)
Багануур 3oC (Ялимгүй цас)
Ханбогд 13oC (Багавтар үүлтэй)

Рио Тинто: “Оюутолгой”-н гэрээг шинэчлэхэд бэлэн

2021-02-22
Рио Тинто: “Оюутолгой”-н гэрээг шинэчлэхэд бэлэн

“Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын тавьсан саналыг хүлээн авч, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар шинэ гэрээ байгуулахад бэлэн байна хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм мэдэгджээ.

Тус компани далд уурхайн бүтээн байгуулалтын одоогийн төлөвлөгөөг УИХ-аар баталсан шинэ гэрээгээр орлуулахад бэлэн байгаа ба “Рио Тинто”-гийн авдаг менежментийн төлбөр, талуудын төлөх зээлийн хүүгийн асуудлаарх яриа, хэлэлцээг үргэлжлүүлж магадгүй байна гэж мөн онцолсон байна.

Тэрбээр “Оюутолгой бол талууд “win-win” буюу харилцан ашигтай зарчмаар эхлүүлсэн гайхалтай төсөл. Яг одоогийн байдлаар маш сайн ярилцаж, зөв шийдэл олох хамгийн чухал байна. Гэхдээ оновчтой хувилбар нь яг юу вэ гэдгийг хараахан мэдэхгүй байна. Цаашид маш сайн харилцаж, ярилцвал шийдэлд хүрнэ гэж найдаж байна. Саяхан “Рио Тинто”-гийн Зэсийн группын захирлаар томилогдсон, Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэх шинэ багийг бүрдүүлж, харилцаа холбоог сайжруулах, төслийн хэлэлцээрийг ахиулахаар шаргуу ажиллаж байна" хэмээн онцолжээ.

"Дубайн гэрээ" буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр талын тохиролцоогоор цуцалж, нөхцөлийг нь сайжруулан, дахин гэрээ байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-д тавиад байгаа билээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улс 2051 он хүртэл ямар нэгэн ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэж ЗГХЭГ тооцоолсон. Гэрээний нөхцөлийг сайжруулахтай холбоотой УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын ажлыг хэсэг яриа хэлэлцээнд оролцож байгаа юм.

Эх сурвалж: MINING WEEKLY

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх