03 сарын 06 (Бямба)
Улаанбаатар 0oC (Үүлшинэ)
Дархан 3oC (Үүлшинэ)
Багануур 1oC (Үүлшинэ)
Ханбогд 6oC (Багавтар үүлтэй)

Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг хуралдлаа

2021-02-22
Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг хуралдлаа

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн хуралдаан /2021.02.20/ боллоо. Тус ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж буй.

Ажлын хэсгийн анхны хуралдаан энэ сарын 3-ны өдөр болж, "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй цахимаар уулзсан.  "Рио Тинто"-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд "Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талд нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна" хэмээн онцолсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа танилцуулах үеэрээ "Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто"-д санал тавьсан хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. “Оюутолгой”-н гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана" хэмээн хэлсэн билээ.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх