02 сарын 26 (Баасан)
Улаанбаатар 3oC (Цас)
Дархан -6oC (Цас)
Багануур 3oC (Ялимгүй цас)
Ханбогд 13oC (Багавтар үүлтэй)

Ногдол ашиг тараахаа 25 компани мэдэгдээд байна

2021-02-22
Ногдол ашиг тараахаа 25 компани мэдэгдээд байна

Санхүүгийн хугацаанд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 25 компани ногдол ашиг тараахаа мэдэгдэж, эхнээсээ олон нийтэд танилцуулсаар байна. Эдгээрээс дурдвал, "Дархан нэхий", "Монгол шуудан", "Монголын Цахилгаан холбоо", "АПУ", "Улаанбаатар хивс", "Талх чихэр", Монос Хүнс", Мах импекс" зэрэг дотоодын томоохон компаниудаас гадна "Адуун чулуун", "Гутал", "Тахько", "УБ БҮК", "Гермес Центр", "Э-транс ложистик", "Баянтээг", "Түмэн шувуут", "Монгол базальт" зэрэг компани орж байна.

Салбараар авч үзвэл "Бодь даатгал", "Мандал даатгал", "Ард даатгал" зэрэг даатгалын компаниуд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараахаар болоод байна.

Харин Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 17 компани ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнд, худалдаа, тээвэр, аялал жуулчлал, нэхмэл эдлэлийн компани голлож байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх