03 сарын 06 (Бямба)
Улаанбаатар 0oC (Үүлшинэ)
Дархан 3oC (Үүлшинэ)
Багануур 1oC (Үүлшинэ)
Ханбогд 6oC (Багавтар үүлтэй)

2020/IV улиралд ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буюу 76.9 мянгаар буурсан

2021-02-22
2020/IV улиралд ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буюу 76.9 мянгаар буурсан

2020 оны IV улирлын байдлаар ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буюу 76.9 мянгаар буурсныг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болохоор байна.

Өрхийн аж ахуй эрхлэгчид буюу албан бус секторын ажиллах хүчний тоо бууралтын дийлэнхийг бүрдүүлж байгаа аж. Хөл хорионы нөлөөллөөр нийт өрхийн бизнес эрхлэгчдийн 27 хувь буюу 120 мянган иргэн ямар ч орлогогүй болжээ.

Аж ахуйн нэгжүүдэд цар тахал нөлөөлсөн байдлыг хэмжих түүвэр судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 10-25 хувь нь ажлын байрны цомхотгол хийсэн бол 31-40 хувь нь сул зогсолтоор цалин олгож байгаа гэсэн үр дүн гарсныг мөн Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Засгийн газар ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийн төлөвлөгөөг танилцуулаад байна. Энэ хүрээнд Засгийн газар 727.5 тэрбум төгрөгийн батлан даалт, татаас олгохоор тооцоолжээ. Мөн Хармагтайн алтны бүлэг ордын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэг их наяд төгрөгийг нь олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн нөхцөл нь гурван жил, зээлдэгчийн төлөх хүү гурван хувь байх боломжтой аж.

Зээлдэгч аж ахуйн нэгжид тавих шаардлагаас дурдвал 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө байгуулагдсан, Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр, төлбөргүй байх зэрэг байна.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх