02 сарын 27 (Бямба)
Улаанбаатар -11oC (Үүл багаснa)
Дархан -13oC (Үүл багаснa)
Багануур -8oC (Үүл багаснa)
Ханбогд 3oC (Цас)

“SpaceX”-ийн үнэлгээ нэмэгдсэнээр Илон Маск тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлэв

2021-02-22
“SpaceX”-ийн үнэлгээ нэмэгдсэнээр Илон Маск тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлэв

“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг дахин тэргүүлж эхэллээ.

Түүний байгуулсан “SpaceX” компани “Sequoia Capital” тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 850 сая ам.долларын санхүүжилт татаж, үнэлгээ нь 74 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 60 хувиар өссөн гэсэн үг юм. Улмаар Илон Маскийн хөрөнгө 11 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 199.9 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна. Илон Маск энэ онд ийнхүү хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдэж байна.

“Tesla” компанийн хувьцааны ханш энэ долоо хоногт унаснаар “Amazon.com”-ийн Жефф Безос тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх