02 сарын 26 (Баасан)
Улаанбаатар 3oC (Цас)
Дархан -6oC (Цас)
Багануур 3oC (Ялимгүй цас)
Ханбогд 13oC (Багавтар үүлтэй)

АНУ-ын моргейжийн зээлийн хүү 2.81 хувь болж, сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрэв

2021-02-22
АНУ-ын моргейжийн зээлийн хүү 2.81 хувь болж, сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрэв

АНУ-ын 30 жилийн хугацаатай моргейжийн зээлийн хүү 2.81 хувь болж, сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрлээ.

Цар тахлын үед зээлийн хүү эрчимтэй буурч нэгдүгээр сард 2.65 хувь болоод байсан юм. Үүний үр дүнд орон сууцны зээл авалтын хэмжээ 2020 онд таван хувиар өсөж, анх удаа 10 их наяд ам.доллар давсан байна.

Цар тахлын үед зээлийн хүү түүхэнд доод түвшинд хүрч буурснаар орон сууцны зах зээл эрчимжээд байсан аж. Хэдий тийм боловч зээлийн хүү өссөнөөр орон сууцны худалдан авалт буурч магадгүй байна. Түүнчлэн нийлүүлэлтийн хомсдолоос үүдэж орон сууцны үнэ хурдацтай өсөх болсон нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөх болжээ.

Мэдээний сэтгэгдэл


Зочин -(5.188.48.2)

2021-02-22

nBUtdR qyvgiuvfzxxt, [url=http://hdivmbjznixf.com/]hdivmbjznixf[/url], [link=http://vxynfgvtjvhl.com/]vxynfgvtjvhl[/link], http://gdmvftznfvkf.com/

Сэтгэгдэл үлдээх