• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хулгайн анчидтай тэмцэхийг эрдэмтэд зөвлөв

Монголын амьтан, ургамал судлаач эрдэмтэд байгаль орчин, аялал жуулчлалын яамны бодлогод өөрсдийн санаа бодлыг дэвшүүлж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөлөө. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Эрдэмтдээ сонсъё” ярилцлагыг өчигдөр зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтын үеэр эрдэмтэд Монгол орны амьтан, ургамлын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, өнөөгийн байдал, цаашид салбарын яамнаас баримтлах чиг хандлагын талаар хэлэлцсэн. Тус уул­зал­тад Байгаль орчин аялал жуулч­лалын сайд Д.Оюунхорол, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба болон МУИС, МУБИС, ХААИС, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн судлаачид, Байгалийн түүхийн музейн эрдэмтэд оролцов. Мөн олон улсын ирвэс хамгаалах сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагын 40 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Уулзалтыг нээж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Манай яам үндсэн чиг үүргийн яам болсноос хойш байгалийн нөөц, түүний дотор амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх зэрэг асуудлаар салбар дундын зохицуулалт хийх үүрэг хүлээгээд байна. Бидэнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх зэрэг олон тулгамдсан асуудлууд байна. Түүнчлэн Монгол орны ургамлын улаан данс, улаан номын бүртгэлд орсон нэн ховор, ховор 148 зүйлд олон улсын жишгээр үнэлгээ хийж үзэхэд угах орчны дарамт, хэт ашиглалтад 89 хувь нь өртсөн байна.

энэ нь цаг уурын дулаарал, цөлжилт, бэлчээрийн талхлагдал болон уул уурхайн зохисгүй ашиглалт, хүний бруутай үйл ажиллагааны улмаас амьтан, ургамлын тархац нутаг хумигдан, биологи, үйлдвэрлэлийн нөөц илээс жилд хомсдож байгаа нь бодлогын хувьд шинэ менежмент бий болгох хэрэгтэйг харуулж байна” гэв. Үүний дараа хуралдаанд оролцсон эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Эрдэмтэд нэн тэргүүнд хулгайн анчидтай тэмцэх, тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан амьтан, ургамлыг хамгаалах, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг салбарын сайдад сануулж байлаа. Ингээд эрдэмтдийн саналыг тоймлон хүргэе.

Н.Батсайхан:Хулгайн анчидтай бодлогын төвшинд тэмцэх хэрэгтэй

/МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, амьтан судлаач/

-Манай улсад төдийгүй дэлхийд янз бүрийн хүчин зүйлээс хамаараад амьтдын нутаглах газар, нутаг хомсдож байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөллөөс шалтгаалаад булаг шанд ширгэх, ус голын түвшин багасах, ойт нутаг хомсдох зэрэг асуудал тулгарч байна. Эко системийн олон янз байдал хумигдаж байна гэж нэг талаас ойлгож болно. Мөн манай улсад уул уурхайн олборлолт их явагддаг. Ялангуяа ховордсон амьтдын нутагладаг говь, цөлийн бүсэд ашигт малтмал ихээр илэрсэн. Үүнтэй холбогдуулан уул, уурхайн компаниуд ихэссэн.

Говьд бидний сайн мэдэх хоёр бөхт зэрлэг хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт, бөхөн гэх мэтчилэн олон амьтад байдаг. Гэхдээ бид тоотой хэдэн амьтныг сорчилж хамгаалчихаад бусдыг нь орхих учир дутагдалтай. Цаашид ан амьтдыг хамгаальъя, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалъя гэвэл олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүний тулд Засгийн газрын бодлого чухал.

Тэр дундаа хууль бус ангнууртай тэмцэх Засгийн газрын бодлогын төвшинд авч үзэх хэрэгтэй. Яахав бодлогын төвшинд амьтдад тусгай хамгаалалттай газрыг гаргаж өгч байна. энэ чухал. Гэхдээ манай улсад нутаглаж буй амьтдад тулгамдаж буй нэн тэргүүний асуудал бол хулгайн ан агнуур. Энэ асуудалтай бид сүлжээ байгуулж л тэмцэх хэрэгтэй. Дан ганц байгаль хамгаалагч явна гэвэл Монгол шиг уудам газар нутагтай оронд хэцүү л дээ.

С.Гомбобаатар: Амьтан хамгаалалд ганц улсын төсвөөр л санхүүжилт хийнэ гэвэл учир дутагдалтай

/МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор, шувуу судлаач/

-Төрийн бодлогод эрдэмтдийн санал бодол чухал байдаг. Энэхүү уулзалт эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсож, цаашдын бодлогодоо тусгах гэсэн үр дүнтэй болж байна. Уулзалтад  Монгол Улсын хэмжээнд судалгаа хамгааллын үйл ажиллагааг явуулдаг олон байгууллагууд оролцож байна. Манай салбарынханд маш олон асуудал бий. Тухайлбал, өндөр хүчдэлд шонхор болон махчин шувууд маш олноороо цохиулж эндэж байна. Мазаалай баавгай 20 гаруй тоотой болчихлоо. Дэрвэгэр жиргэрүү болон хуш модны самрыг ашиглах тухай асуудал байна.

Мөн аргаль, янгирын лиценз гэх мэтчилэн олон асуудал бий. Үүнд эрдэмтэд өөрсдийн санаа бодлыг хэлэх байх. Мэдээж бидний хэлсэн санаачилсан ажлыг ажил хэрэг болгоход санхүү, мөнгө шаардлагатай. Гэхдээ ганц улсын төсвөөр санхүүжилт хийнэ гэвэл учир дутагдалтай. Манайд олон улсын байгууллагаас санхүүжилт авч байгаа байгууллагууд их бий. Тэгэхээр эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог яаж хангах вэ гэдгийг энэ уулзалтаар ярилцах байх. Тухайлбал, Монгол Улсын их сургууль, Лондонгийн амьтны нийгэмлэг хамтран зэрлэг амьтны хууль бус худалдааны чиглэлээр олон улсын төсөлт ажлыг хэрэгжүүлж байна.

Хууль бус худалдаатай холбоотой асуудлыг яам санхүүжүүлэхээс илүүтэй төрийн бус болон олон улсын донор байгууллагууд санхүүжүүлдэг. Энэ ажлуудыг бодлогод хэрхэн тусгах вэ гэдэг чухал байна. Ер нь тусгах шаардлагатай ажлууд байгаа гэдгийг бид мэднэ. Тухайлбал, Засгийн газраас гаргасан нэн ховор ургамлын жагсаалт байна. Гэтэл тэр гаргасан нэн ховор ургамлын жагсаалт эргэлзээ төрүүлээд байдаг. Энэ асуудлыг бид ярилцаж, тодорхой төвшинд шийдэх хэрэгтэй. Би түрүүнд хэлсэнчлэн санхүүжилт нь яамнаас байх албагүй. Гэхдээ бодлогод нь судлаачдын үзэл санаа, санал шингэсэн байх ёстой. Тэгж байж аялал жуулчлал, байгаль орчны ажил тогтвортой явагдана.

Л.Пүрэвжав: Хилийн заагийг тогтоовол ирвэсийн нутаг бүрэн тусгай хамгаалалтад орно

/Олон улсын ирвэс хамгаалах сангийн менежер, амьтан судлаач/

-Ирвэс хамгаалах одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Ямар хамгаалалт маш чухал байна вэ?

-Эрдэмтдийг сонсон уулзалт урьд хийгдэж байгаагүй шинэлэг ажил байна. Ирвэсний хувьд та бүхний мэдэж байгаачлан Тост тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авсан. Гэхдээ эцсийн байдлаар хараахан болоогүй байна. Яагаад гэвэл хилийн заагийг тогтоох асуудал үлдсэн. Энэ асуудлыг тодорхой болгосны дараа тусгай хамгаалалтад бүрэн орсон байна гэж үзэж байгаа. Хэрэв тусгай хамгаалалтад бүрэн орвол дэлхийн хэмжээнд 2025 он хүртэл 20 цоохор ирвэсийн бүс нутгийг хамгаална гэсэн. Үүний гурван бүс нутаг нь Монгол орны нэлээн том газар нутгийг хамарч байгаа. Энэ гурван бүсийн нэг нь говийн ландшафтын хэсэг юм. Ландшафтын төвшинд ирвэсийг хамгаалбал Монгол орон дахь ирвэсийн газар нутгийн нэлээд хэсэг нь хамгаалагдах юм.

-Ирвэс хамгаалах арга хэмжээ тодорхой хэмжээнд явагдаж байна. Гэхдээ байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад  ирвэс хоолгүйтэх тохиолдол гарч байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймагт ирвэсийн хоёр зулзага хоолгүйтэж, үхсэн тохиолдол гарсан шүү дээ?

-Ховд аймгийн Дуут суманд ирвэсийн хоёр зулзага хоолгүйтэж үхсэн гэх мэдээллийг бид сонссон. Гэхдээ ерөнхийдөө цаг уурын өөрчлөлтөөс болоод цас, бороо орох ёстой цагтаа орохоо больсон. Хүний буруутай үйл ажиллагаа болон агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтөөс хамаараад өвөл цас орохгүй байна гэдэг нь тухайн амьтны идэш, тэжээлд маш их нөлөөлдөг. Тухайлбал, ирвэс усгүйтэх, түүнээс болж харангатаж үхэх тохиолдол маш их сөргөөр байна. Бид байгалийн хүчин зүйлийг нэгэнт захирч чадахгүй. Тиймээс бид байгалийн хүчин зүйлийг даван туулахын тулд биотехникийн арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Жишээлбэл, аргаль, янгирт ус тавьж өгөх, булаг, шандын ус ширгэж байна. тэгэхээр амьтанд ус хэрэгтэй учраас байгалийн хүчин зүйлээр болохгүй байгаа учраас хүний хүчин зүйлээр хүний нөлөөллөөр оролцоотойгоор шийдвэрлэхээс өөр аргагүй болж байгаа юм.

-Ирвэсийг хууль бусаар маш их агнадаг.  Одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомж хулгайн анчидтай тэмцэж, ирвэсийг хамгаалахад хэр түлхэц болж байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа Ан амьтны тухай хууль болон Ан агнуурын тухай хуулийг 1995 онд баталж, 2000 онд шинэчлэн найруулсан байдаг. Тиймээс эдгээр хуулийг одоогийн нөхцөл байдалд тааруулж, шинэчлэх шаардлагатай.  Юм хөгжихийн хэрээр аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Мэдээж тодорхой хугацааны дараа мониторинг хийгээд ч юм уу хуулийг өөрчлөх нь зайлшгүй. Ер нь одоогийн нөхцөл байдлыг хянан үзэж, хуулийн зарим зүйлийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж үзэж байна.

-Хулгайн анчидтай хамгийн түрүүнд тэмцдэг төрийн ажилчид бол байгаль хамгаалагч нар байдаг. Гэтэл нэг сумд аймагт газар нутгаасаа хамаараад 1-2 байгаль хамгаалагч л ажилладаг. Тэгэхээр байгаль хамгаалагчдын орон тоог нэмэх шаардлага байна гэж харж байна л даа. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж энэ бол чухал асуудлуудын нэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд оногдож байгаа байгаль хамгаалагчийн тоо хаана ч хүрэхгүй. Тухайлбал, нэг байгаль хамгаалагч дээд тал нь 50-60 мянган га газрыг хамгаалдаг. Энэ бол нэг хүн өдөр бүр 50-60 мянган га газраар явахад хүч хүрэхгүй. Гэхдээ Монгол орны санхүүгийн байдал, яамны тусгай хамгаалалттай газрын бодлогын төвшинд үүнийг авч үзэх хэрэгтэй.

Р.Самъяа:Гадаадын иргэдэд ан агнуулдаг жуулчлагч компаниуд хориотой бүс нутагт эзэмшигч байдалтай

/МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, амьтан судлаач/

Дэлхийн улс орон бүрийн анхаарах ёстой нэг зүйл нь тогтвортой хөгжлийн асуудал. Тогтвортой хөгжлийн асуудал үндсэндээ маш олон зүйлийг хамаарна. Үүний доторх нэг  чухал зүйл нь байгалийн нөөцийн зохистой ашиглалт байгаа юм. Байгалийн нөөц уул уурхай, газрын доорх баялаг, ургамал, амьтан гээд маш олон. 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь ургамал, амьтны нөөц байна л даа. Тэгэхээр ургамал, амьтны нөөц өөрийн гэсэн онцлогтой. Байнга зөв зохистой ашиглаж чадах юм бол жил бүр өөрөө нөхөн төлжиж, олширч байдаг нөөц юм. Үүнийг зохистой хэмжээнд ашиглаж чадвал улс орны эдийн засагт хэрэгтэй. Хэрвээ ашиглалт, зохицуулалтыг зүй бусаар хийх юм бол энэ хомсдоно. Бүр устаж алга болно. Ер нь манай улсад 1990 оноос хамгаалал гэдэг асуудал нэлээд их яригдлаа. Тэгэхдээ хэтэрхий нэг тал руугаа туйлширчихсан юм.

Хамгаалалтын цаадах зохистой ашиглалтын талаархи асуудлыг цөөн ярьсан. Наад захын жишээ дурьдахад, тарвага агнахыг хориглосон боловч тарваганы зүй бус агналт тасралтгүй гарсан хэвээрээ л байгаа. Тарваганы хомсдол ч арилаагүй байх жишээтэй. Ийм маш олон жишээ дурьдаж болно. Хамгийн гол нь энэ нөөцийг яаж зохистой ашиглах вэ улс орны бодлогын төвшин дэх маш чухал асуудал. Байгаль орчны салбарт хамгаалагч нь ашиглана, ашиглагч нь хамгаална гэсэн суурь концевци бий болчихоод байгаа юм.

Энэ чинь дэлхийн аль ч улс оронд хэрэглэж байгаа. Тэгэхээр ангийн болон амьтны нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэхээр хууль бий болсонтой холбогдуулан нэг зохицуулалт бий. Ангийн бүс нутаг гээд. Ангийн бүс нутаг маань яах вэ гэвэл ан хийж болох нутаг гэсэн үг. Тэрийг орон нутаг өөрсдийнхөө шийдвэрээр бий болгож, тогтооно. Бусад газарт ан хийж болохгүй, хориотой байх ёстой. Тэгэхээр үүнд ангийн бүс нутгаа хэн хамгаалах, яаж зөв зохистой зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Уг нь концевцдоо орон нутгийн иргэд амьтны нөөцийг хамгаалах, түүнийхээ үр шимийг өөрсдөө хүртэх хэрэгтэй гэдэг. Өнөөдрийн байдлаар эрхзүйн зохицуулалт арай өөрөөр яваад байна. Ялангуяа гадаадын анчдад аргаль, янгир агнуулдаг жуулчлагч компаниуд хөрөнгийн чадвартай, мэдээлэлд ойрхон, хаана ан байна тэр бүс нутагт эзэмшигч байдалтай болоод энд, тэндээс очиж, түүвэрлэх байдалтай байгаа юм. Тэр хүмүүс орон нутгийн байгалийн нөөцөд онцгой анхаарахгүй.

Очоод зөвхөн үр шимийг нь хүртэхийг л бодож байгаа. Тэгэхэр зохицуулалт тааруу байна. Ер нь зарчимдаа орон нутгийн иргэд ангийн бүс бүс нутгаа эзэмшиж, хамгаалж, зохистой ашиглан үр шимийг нь өөрсдөө хүртэх ёстой. Ингэж байвал тогтвортой ашиглалт. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. Энэ чиглэл рүү л бид явах ёстой. Цаашид энэ чиглэлд юу хийх ёстой талаар ярилцах нь чухал. Хэрвээ зохистой ашиглаж чадах юм бол байгалийн баялаг тасралтгүй л үр шимээ өгнө. Гагцхүү түүнийг л зөв ашиглах хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН нь төрийн эрх барихдаа цэрэгжсэн улс, дарангуйлал тогтоож байна
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг оюутны дотуур байр, спорт танхимд тусгаарлан эмчилнэ
Х.Баттулга: Хүүхдийн мөнгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг ЗГ-т хүргүүллээ
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Хөлбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Олимпизм
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Бусад
  • •Боловсрол
  • •ММ-ын тодруулга
  • •Халуун сэдэв
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Хятад, Монголын улс төрийн...
АН-ын их хурал шинэ салхи...

Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, хулгайн анчидтай тэмцэхийг эрдэмтэд зөвлөв

Батзаяа 2016-12-07

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН нь төрийн эрх барихдаа цэрэгжсэн улс, дарангуйлал тогтоож байна
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийг оюутны дотуур байр, спорт танхимд тусгаарлан эмчилнэ
Х.Баттулга: Хүүхдийн мөнгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг ЗГ-т хүргүүллээ
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-04-19)

15 цагийн өмнө өмнө

Хээрийн түймрийг бүрэн унтраалаа

15 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН нь төрийн эрх барихдаа цэрэгжсэн улс, дарангуйлал тогтоож байна

17 цагийн өмнө өмнө

Жиммигүй Миами Хит багт Брүклин Нетс баг хожигдлоо

19 цагийн өмнө өмнө

Цуврал 1: ХӨСҮТ сөхөрч эрх баригчид зөрүүдэлсээр байх уу

19 цагийн өмнө өмнө

889 хүнээс халдвар илэрч, нас баралт тав бүртгэгджээ

20 цагийн өмнө өмнө

Ухаангүй ноёдын урагшгүй албатын гай

20 цагийн өмнө өмнө

Энэ долоо хоногийн ТВ хичээлийн хуваарь

20 цагийн өмнө өмнө

БГД-ын 25-р хорооноос 14 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

20 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн эрэгтэй баг Азиас гурван медаль хүртлээ

20 цагийн өмнө өмнө

Цэцийн шийдийн дараа: Цэц, УИХ, Х.Баттулга, АН, ХҮН.

20 цагийн өмнө өмнө

“Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг “Verocell” хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ

21 цагийн өмнө өмнө

Сайн дураар ажиллах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийг БҮРТГЭЖ БАЙНА

21 цагийн өмнө өмнө

НӨАТ-ын сугалааны тохирлоор 1,5 сая төгрөгийн 34 азтан тодорчээ

21 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

21 цагийн өмнө өмнө

Өдөртөө 15-17 градус дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-04-18)

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр өглөө 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

1 өдрийн өмнө өмнө

Лос Анжелес Лейкэрс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлж байгаа багийг нэмэлт цагт хожлоо

1 өдрийн өмнө өмнө

1340 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

1 өдрийн өмнө өмнө

С.Билгүүн медаль хүртэж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Фото мэдээ: Автобусны буудлуудыг угааж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ Монгол Улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 10-12 градус дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ч.Алтангэрэл хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-04-17)

2 өдрийн өмнө өмнө

С.Билгүүн хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

Ц.Ганзориг: Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ

САНАЛ БОЛГОХ
2021-04-14 өмнө

Э.Мөнхбаатар: А.Баттөр ах, Шамуло ээждээ баярлаад ханашгүй

2021-04-14 өмнө

Б.Сүндэръяа: Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан

2021-04-14 өмнө

А.Төгсбаяр: Америкт хөл хорионд байж, тийм хүнд хэцүү цаг үеийг давж, би эх орондоо ирсэн

2021-04-13 өмнө

Гадаад харилцааны саад ба вакцин

2021-04-15 өмнө

Манчестер Сити клуб Боруссияг хожиж Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа

2021-04-15 өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, хуваарь тодорхой боллоо

2021-04-16 өмнө

"Галзуу хурд-9"-ийн шинэ трейлэр цацагджээ

2021-04-14 өмнө

Орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийг авчээ

2021-04-13 өмнө

Хөл хорионы үеэр хүний эрхийг "хамгаалахгүй"

2021-04-14 өмнө

Цахилгаан цохиулагч ашиглах гэж байгаад андуураад буудчихсан байна

2021-04-14 өмнө

Хөл хориог чангаруулж, явганаар цагийн хязгаарлалттай зорчуулна

2021-04-16 өмнө

Д.Сумъяабазар: Өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд хариуцлагатайгаар хаалгаа түгжихийг хүсье

2021-04-16 өмнө

Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших, эсэхийг шийдэх хуралдаан болно

2021-04-15 өмнө

Урд хөршрүү хилээр нэвтрэх бараа, ачаа эргэлтийн хугацааг түргэсгэхэд анхаарна

2021-04-15 өмнө

Цар тахлын үеийн цагаан “алт”-ны төсөөлөл

2021-04-14 өмнө

З.Энхболдын үйлдэл нь Үндсэн хуульд гавьяа, Х.Баттулгад гай

2021-04-16 өмнө

Б.Бат-Эрдэнэ: Имарт худалдааны төв жин хэмжүүрийг шалган зөрчлийг тогтоолоо

2021-04-15 өмнө

Өрхийн орлого буурч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэв

2021-04-14 өмнө

Челси аваргуудын лигийн шөвгийн 4-т шалгарлаа

2021-04-15 өмнө

Реал Мадрид клуб аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа

2021-04-14 өмнө

“Вакцинжуулалт дуусч, тархалт намжсан үед хичээлийг танхимаар оруулъя”

2021-04-16 өмнө

Х.Баттулга: Хүүхдийн мөнгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг ЗГ-т хүргүүллээ

2021-04-14 өмнө

Иргэдийн 93 хувь нь 300 мянган төгрөгөө аваад байна

2021-04-15 өмнө

Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа

2021-04-14 өмнө

ПСЖ талбайдаа Бавария Мюнхэнд хожигдсон ч шөвгийн дөрөвт шалгарлаа

2021-04-16 өмнө

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнэ: Хүчит шонхор сүүлийн 2 жил тохирлын гэрчилгээгүй явж байгаа юм байна

20 цагийн өмнө өмнө

“Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг “Verocell” хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ

2021-04-14 өмнө

Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна

2021-04-14 өмнө

TEAM MONGOLIA: Токио-2020 олимпийн наадамын 21 эрх аваад байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах